Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/723 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”- ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд есөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.
Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ НЬ БАТАЛГААЖСАН
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
д/д | Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр | Газрын | ||||||
Регистр | Газрын байршил /хороо/ | Зориулалт | Хэмжээ м2 | Хугацаа /жил/ | Эдэлбэрийн хэлбэр | Баталгаажигдах эх үүсгэвэр | ||
Баянгол дүүрэг | ||||||||
1 | Баянгол-Агропарк ОНӨУТҮГ | 5838347 | 20 | Цэцэрлэгт хүрээлэн, мод үржүүлэг | 500147 | 15 | Эзэмшүүлэх | ДЗД-ын 2015 оны А/107 |
Баянзүрх дүүрэг | ||||||||
2 | Ц.Алтандуулга | ЧН68022317 | 13 |
Үйлчилгээтай, | 2523 | 15 | Эзэмшүүлэх | УБЕГ-ын 2015.07.17-ны өдрийн №1092, 1093, 1094, 1095 тоот даргын тушаалууд, АТ-ын 2014.06.20-ны өдрийн № 2014/527 даалгавартай, Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх 2014.10.09-ны өдрийн 0001099-№462/2014 зөвшөөрөл |
3 | П.Баттуяа | ХД74110868 | 16 | Орон сууц | 916 | 15 | Эзэмшүүлэх | УБЕГ-ын 2015.04.10-ны 637, 638 дугаар даргын тушаал, АТ-ийн 2014.04.10-ны өдрийн №156 дугаар даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014.06.27-ны өдрийн 0000884 №256/2014 зөвшөөрөл, Барилга байгууламж ашиглалтад оруулах 2015.07.01-ний өдрийн №2015/379 комиссын акт |
Сонгинохайрхан дүүрэг | ||||||||
4 | Спо инженеринг ХХК | 5575982 | 27 | Оффис, үйлчилгээтэй орон сууц | 700 | 15 | Эзэмшүүлэх | ДЗД-ын 2013 оны 409 |
5 | Л.Сансар, Б.Өлзийсайхан | ЙС81033018 ЙГ80032912 | 7 | Орон сууц | 1540 | 15 | Эзэмшүүлэх | УБЕГ-ын 2015.06.03-931, 935 дугаар тушаалаар өмчлөх эрхээсээ татгалзсан тул гэрчилгээг хүчингүй болгосон. |
Сүхбаатар дүүрэг | ||||||||
6 | Бэрэн групп ХХК | 2063182 | 11 | Орон сууц | 10414 | 5 | Эзэмшүүлэх |
|
7 | Бэрэн групп ХХК | 2063182 | 11 | Граж | 3249 | 5 | Эзэмшүүлэх | Орон сууцны дундах граж баталгаажуулах |
Хан-Уул дүүрэг | ||||||||
8 | Хурд интернэшнл ХХК | 2113678 | 16 | Үйлчилгээтэй орон сууц | 47788 | 15 | Эзэмшүүлэх |
НБХБТГ 2007/08 |
Багахангай дүүрэг | ||||||||
9 | Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ | 8102155 | 1 | Хүүхдийн тоглоомын нэгдсэн талбай | 10708 | 15 | Эзэмшүүлэх |
|