Бид бүгд Англи хэлний цагаан толгойн дуу буюу "ABC song" дууг бүх эд эсээрээ мэддэг шүү дээ. Мэдээж энэ дуу бидний хүүхэд насандаа анх дуулж сурсан цөөхөн хэдэн дууны нэг. Гэхдээ хүүхэд насны чинь сайхан дурсамж өдгөө орвонгоороо өөрчлөгджээ.
Твиттерийн хэрэглэгч, нийтлэгч Ноа Гарфинкл аравдугаар сарын 25-нд дээрх дууны шинэ хувилбарыг олж бидэнтэй хуваалцсан байна.
Ноа "Тэд "ABC" дууны LMNOP хэсгийг өөрчилжээ. Айдас хүйдэс" хэмээн жиргэжээ.
They changed the ABC song to clarify the LMNOP part, and it is life ruining. pic.twitter.com/TnZL8VutnW
— Noah Garfinkel (@NoahGarfinkel) October 26, 2019
Бидний өөрийн эрхгүй "Элэмэнөөпиии" хэмээн дагаад дуулчихдаг хэсгийн оронд ердөө л бусад үсэгтэйгээ адилаар салган "L M N" гэснээ зай аваад "O P Q" хэмээн дуулдаг болжээ.
Дууны энэхүү хувилбарыг хийсэн хүмүүс "Бид гадаад хүүхдүүд Англи хэлний цагаан толгойн үсгүүдийг нэг бүрчлэн зөв дууддаг болгохын тулд ийм өөрчлөлт хийлээ" хэмээн тайлбарлажээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: says.com
Холбоотой мэдээ