Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Хамгийн хямд үнэтэй мах худалдаалах зорилготой тус үзэсгэлэнд хонины мах нэг кг нь 5500-6000, үхрийн мах нэг кг нь 7000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Нийслэлийн иргэдэд хямд үнэтэй мах нийлүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй юм. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Тусгаар тогтнолын талбайд гарсан үзэсгэлэнг гэрэл зургаар хүргэж байна.
Холбоотой мэдээ