“Фитнес синдром” азтан шалгаруулах хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

“Фитнес синдром” азтан шалгаруулах хөтөлбөр

БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД БЭЛГЭЭ АВ

БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД МАШИНАА АВ

"Голден жим” фитнес клуб нь 2009 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийслэлийн дөрвөн дүүрэгт 5 салбар клубээ нээн ажиллуулж, давхардсан тоогоор 200 гаруй мянган хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Ингээд тус клубын ерөнхий захирал Ц. Баянмөнхтэй Голден жим фитнес клуб байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар хэдхэн хором  танилцсан юм.

-Сүүлийн үед манай улсын хүн амын хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, хоолны зохисгүй хэрэглээнээс үүдэн халдварт бус өвчин, чихрийн шижин өвчний тоо нэмэгдсээр байна. Ялангуяа дээрх хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчнүүд илүү залуужаад байгаа нь бидний анхаарал хандуулах гол шалтгаан болоод байна. Бид анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн таргалалт, жингийн илүүдэлтэй тэмцэж олон олон жин хасах уралдаануудыг зохион байгуулсаар ирсэн. Энэ хугацаанд маш олон хүн эрүүлжиж жингийн илүүдлээс салсан боловч тухайн хүний ажил амьдралын онцлог, нийгмийн стресс бухимдал зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалан урт хугацаанд фитнесд хамрагдаж амьдралын байнгын хэвшил болгож чадахгүй байгаа нь нөгөө л хөдөлгөөний дутагдал жингийн илүүдлийг бий болгосоор улам залуужсаар байна.

Шинээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар

-Бид 10 жилийнхээ ойн хүрээнд нийт үйлчлүүлэгчдээ зориулсан бэлэг баръя гэж шийдэн 50 сая төгрөгийн шагналын сантай “ФИТНЕС СИНДРОМ” бэлэгтэй хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн гол онцлог нь  бүтэн жилийн хугацаанд манай фитнесүүдийн бүх салбараар алинд ч хүссэн үедээ хичээллэх боломжтой бүртгэл хийлгэх юм.

Хөтөлбөрийн бүтээгдэхүүний давуу талыг танилцуулаач?

-УБ хотын маань автомашины түгжрэл сүүлийн 4-5 жилүүдэд эрс нэмэгдсээр байгааг бид харсаар байгаа ч тодорхой шийдэлд одоог болтол хүрч чадаагүй л байна. Үүнээс шалтгаалж магадгүй хүмүүс зав зай муутай фитнес дасгалаа хийж амжихгүй байдаг.

Тиймээс бид энэхүү хөтөлбөртөө зориулан аль ч салбарт хичээллэх бүрэн боломжтой бүтэн жилийн эрхтэй Голд картыг нэвтрүүлж байгаа юм.

Шагналын тухайд нууц биш бол

-Ер нь хаа ч байхгүй хямд үнээр НЭГ жилийн бүртгэлд хамрагдахаас гадна Супер азтан сувдан цагаан өнгийн шинэ TOYOTA SAI автомашин, мөн APPLE компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн IPHONE11 гар утасны супер азтаны сугалаанд оролцож мөн манай харилцагч, дэмжигч байгууллагуудын брэнд бүтээгдэхүүний гарын бэлэг авахаас гадна, манай Голден жим фитнесийн салбаруудад байршуулсан “Golden Gift” бэлэгний хайрцагнаас дахин азаа үзэж iFit брэндийн фитнесийн хэрэгсэл, Германы ironmaxx брэндийн уураг, амин дэм зэргээс авахаас гадна Ruby гоо сайхны салон, Энжил шүдний эмнэлэгт үйлчлүүлэх эрх, Cambridge England сургалтын төвд сурах эрх зэрэг давхар давхар бэлэгний эзэд болох сайхан боломжийг бид олгоод байгаа юм.

Супер азтан тодруулах хугацаа хэзээ вэ?

-Хөтөлбөрийн азтан тодруулах өдөр 2019 оны 12–р сарын 15-ны Бүтэн сайн өдөр бөгөөд хөтөлбөрт хамрагдсан хүмүүсээ энэ өдөр дахин урьж Автомашин болон гар утасны супер азтануудаа тодруулан бэлгийг нь гардуулна. Бид тус хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд мэдээллийн олон хэрэгслээр шууд дамжуулан шударгаар азтанаа тодруулахыг зорих болно. Энэ бол бидний 10 жилийн ойдоо зориулсан хамгийн том ажлын үр дүнгээ харах чухал өдөр байх төдийгүй Азтан болох хүний маань хувьд энэ Гахай жилийн хамгийн сайхан өдөр байна гэдэгт итгэл төгс байна.

-Эрүүл монгол хүний төлөө идэвх санаачлагатай ажилладаг Голден жимийн хамт олонд үйлчлүүлэгчид хамтрагчдынхаа өмнөөс ажлын амжилтыг хүсэн ерөөе. Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж