Момог санаж байна уу?
Момо бол 2016 онд хоёр настайдаа цэцэрлэгийнхээ сүнсний баярт оролцож шагнал авсан Тайваны косплэйчин. Тэр хувирах дүрүүдээ ямар ч эргэлзээгүйгээр өөрөө сонгодог нь түүний нэг онцлог.
Мөн 2017 онд дүү Миэмиэтэй хамтарч үхлийн дэвтэр киноны Рюүк үхлийн бурхны дүрийг чадварлаг амилуулж дүү нь Л мөрдөгч болжээ.
Харин энэ жил Момо дахин дүүтэйгээ хамтарч цоо шинэ төрхөөрөө олон хүний зүрхэнд "хөөрхөн айдас" хуруулж байна. Тэдний энэ жилийн дүр бол Японы алдарт Тоирэ но Ханако болон Жү-он.
Момогийн хувирсан дүр Тоирэ но Ханако бол Японы домогт гардаг, сургуулийн угаалгын өрөөний сүнс.
Харин Миэмиэгийн дүр Жү-он бол Японы ижил нэрт алдартай аймшгийн киноны сүнс.
Тэдний ээж нь мөн Жү-он киноны Каяако Саэкигийн дүрийг бүтээжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: says.com
Холбоотой мэдээ