Намьяанжүгийн гудамжны явган хүний 2 гарцыг хаасан байна | News.MN

Намьяанжүгийн гудамжны явган хүний 2 гарцыг хаасан байна

Намьяанжүгийн гудамжны явган хүний 2 гарцыг хаасан байна

Намьяанжүгийн гудамжны явган хүний 2 гарцыг хаасан байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тодруулбал, явган зорчигчдын аюулгүй байдлыг нүхэн болон гүүрэн гарц 100 хувь хамгаалдаг бол гэрэл дохиотой гарц 75 хувь хамгаалдаг байна. Харин гэрэл дохиогүй явган хүний гарц явган зорчигчдын аюулгүй байдлыг 25 хувь хамгаалдаг аж. Иймд тус хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр Намьяанжүгийн гудамж Улаанбаатар их сургуулийн урд талын гарц болон Шөнийн дэлгүүрийн урд талын явган хүний гэрэл дохиогүй  хоёр гарцыг хаасан байна. Явган хүний гарц олон байх нь бус стандартын шаардлага хангасан байх нь иргэд та бүхний аюулгүй байдлыг хангадаг тул та бүхэн хөдөлгөөнд соёлтой оролцож, гэрэл дохиотой гарцаар үйлчлүүлж хэвшинэ үү.

Эх сурвалж: БЗД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-31 66.181.178.116

Toirog helberiin tsahilgaan shatan garts

Avatar

ХУД-ийн 1-р хорооны иргэн 2019-10-31 122.201.22.47

Явганхүний гарц хааж их юмаар гийгүүлж дээ. Тэгээд оронд нь гэрлэн дохиотой гарц гаргаач!!! УБ хот маань зөвхөн машинд зориулсан хот болсоор…. Машинаар явдаг та нар мэтийн нөхдүүдэд явган гарц хомс байх нь ч хамаагүй л дээ. Ялангуяа, энэ шийдвэрийг гаргаад байгаа тээврийн цагдаагийн албанд бүр ч хамаагүй. Энхтайваны гүүр урагш уруудсан Чингисийн өргөн чөлөөнд буюу Наадам төвийн харалдаа явган хүний гарц гаргаач ээ. Зарим газар нь жш нь Энканто, Имартын хавьд ойрхон өчнөөн гарц байна ш дээ!!!

Avatar

Зочин 2019-10-31 108.172.124.216

Намьяанжүгийн гудамж?? WTF????

Avatar

Зочин 2019-10-31 202.179.25.223

Мунхаг шийдвэр юм биш үү Харин явган хүний гарц дээр дээрэлхүү зангаараа хурдлан давхиж хүн гэмтээсэн жолоочид том хариуцлага үүрүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-31 64.119.16.35

ЯВГАН ГАРЦНУУДАА ГЭРЭЛ ДОХИОТОЙ БОЛГОХЫН ОРОНД ИЙМ ЮМ ХИЙЖ Л БАЙДАГ. ИНГЭХЭЭР ХАА ХАМААГҮЙ МАЛ ШИГ БЭЛЧЭЭД БАЙХГҮЙ ЯАДАГ ЮМБ

Avatar

хотын иргэн 2019-10-31 192.82.70.132

Тэрээ тэргүй байнга түгжирч байдаг энэ зам дээр гарцаар явган хүн гарахыг хориглох нь ямар ч утгагүй. Дахиад л төрөөс ард түмнийхээ эсрэг хийж байгаа үйл

Avatar

Zochin 2019-10-31 202.72.245.209

Mashin mandtugai yavgan zorchigch naraa tsaashaa gej b.na daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж