“Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралид үнэгүй суралцуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

“Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралид үнэгүй суралцуулна

Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэг бүсгүйг монголчууд “Oogii" брэндээр нь сайн мэднэ. Тэрбээр 2017 оноос өөрийн нэрийн "OOGII” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсан амжилттай бизнесмен.

Монголдоо төдийгүй Австралид брэндээрээ танигдаад буй О.Оюунцэцэг Монголынхоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлажээ. Түүний “Oogii Edu” сургалтын төв нь Австрали улсын Сидней хотноо байрладаг бөгөөд уралдааны ялагч Австрали улсад нэг жилийн хугацаанд үнэгүй сурах тэтгэлгийн эзэн болох гэнэ.

Уралдаанд 11-12 дугаар ангийнхан буюу 16-18 насны сурагчид оролцох боломжтой бөгөөд Монгол хүүхэд, залуусын боловсролыг дэмжих, сайжруулах болоод хүрээлэн буй орчиндоо өөрийн мэдлэг, боловсролоо зориулах эх оронч иргэнийг бага залуугаас нь бэлдэх зорилготой ажээ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг аравдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хүлээн авч, шалгаруулах юм байна.

Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Монголд ирэх үеэр хань Крисийн хамт Австрали улсад хэрхэн суралцах талаар өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, өдөрлөг зохион байгуулаад амсан сурагтай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж