Замын-Үүдийн боомтоор иргэн З гэгч дэвтэр нэрээр сурах бичиг Хятадаас оруулахыг завдсан хэрэг аравдугаар сарын 22-ны өдөр гарсан байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг, 43 мянга 60 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичгийг дэвтэр гэж хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн улсын байцаагч олж илрүүлжээ.
Эдгээр сурах бичиг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой байжээ. Тус компани нь БСШУЯ-наас зарласан сурах бичиг хэвлэх тендерт ялсан байдаг. Хуурамч мэдүүлэг өгсөн, хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д МХЕГ-аас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ