591,934 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

591,934 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 123,915,772  төгрөгийн үнийн дүн бүхий 591,934 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" ХК (DAR +14.98%) болон "Хөх ган" ХК (HGN +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" ХК (TEE -14.77%) болон "Монгол шуудан" ХК (MNP -1.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Атар-Өргөө" ХК-ийн 76,713 ширхэг хувьцааг 4.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

"TOP 20" индекс 1.26 хувиар өсч 18148.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,402,525,798,119.40 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж