2050 онд 340 сая хүн амьдрах газаргүй болно | News.MN

2050 онд 340 сая хүн амьдрах газаргүй болно

2050 онд 340 сая хүн амьдрах газаргүй болно

2050 онд 340 сая хүн амьдрах газаргүй болно

Гучаадхан жилийн дараа далайн эргийн хотууд живж, 340 сая хүн амьдрах газаргүй болно хэмээн эрдэмтэд тооцоолж байна.

2050 он гэхэд Азийн далайн түвшин 0.6-аас 2.1 метрээр дээшилж, Хятад, Бангладеш, Энэтхэг, Вьетнам, Индонези, Тайланд зэрэг улсын 340 сая хүн оршин суух газаргүйд хүрч, дэлхийн газрын зургаас олон хот үүрд арчигдах урьдчилсан тооцоог эрдэмтэд танилцууллаа.

2100 он гэхэд туйлуудын мөс ихэнх нь хайлж, дахин 640 сая хүн далайн түвшин дээшлэх хэцүү асуудалтай нүүр тулна гэнэ. Мөн 2050 он гэхэд дэлхийн хүн ам хоёр тэрбум, 2100 он гэхэд дахин нэг тэрбумаар нэмэгдэнэ гэсээ тооцоо нь дээрх тоог улам олон ч болгох эрсдэлтэй юм.

Эрдэмтэд хиймэл оюун ухаан буюу цахим технологийн тооцоолуурыг ашиглан далайн эргийн хотуудад судалгаа явуулахад тэдгээр нь томоохон давалгаа болон далайн шуурга дайрах тоолонд бага багаар живсээр байгаа дүн харуулжээ.

Өдгөө ч 100 сая хүн давалгаан түвшнээс нам газар аж төрж байгаа бөгөөд тэдний цөөхөн хувь нь л далангаар хамгаалагдсан байгаа хэмээн судалгаа харуулж байна.

Энэ аюулд зөвхөн Ази нүүрлээд зогсохгүй нь. 2050 оны байдлаар 3.6 сая Британи хүн оршин суух газаргүй болж, Британи, Бразилын олон хот хуурай байхаа бүрмөсөн болино гэнэ.

Сүүлийн арван жилийн хугацаанд Грийнланд, Антрактидийн мөс жилд 430 сая тонноор багассаар байна. Мөн 2006 оноос хойш далайн түвшин жилд 4мм нэмэгдэж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: news.com.au

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-31 66.181.178.116

Hoshnogon dotor amidrahuu

Avatar

Зочин 2019-10-31 49.0.213.33

Тэр гайхуулаад байгаа оросууд нь эзэнгүй зүүн нутагтаа сууришуулна биз, маньд ямар хамаатай юм

Avatar

Зочин 2019-10-31 64.119.23.143

Байгал дэлхий өөрөө зохицуулж буй . Хонзон биш. Ердөө л давуу эрхээрээ үзэж бна

Avatar

Зочин 2019-10-31 64.119.23.218

Ийм учраас л Энхтүвшин баахан х***а шахах гээд улайрч байна цаана чинь тэрбут тэрбумаар нь юан авсан биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж