Ким Жон Ун гүн эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун гүн эмгэнэл илэрхийлэв

Ким Жон Ун гүн эмгэнэл илэрхийлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд түүний ээж Кан Хан-Ок нас барсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлснийг Сөүлийн Ерөнхийлөгчийн ордны албан ёсны төлөөлөгч Чон Ва Дэ Пүрэв гариг (2019.10.31)-т мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эмгэнэлийн бичгээ өнгөрсөн Лхагва гариг (2019.10.30)-т Панмунжомоор дамжуулан илгээсэн хэмээн Чон Ва Дэ-гийн хэвлэлийн төлөөлөгч Ко Мин Жун Пүрэв гаригт мэдээлсэн байна. Мөн тэрбээр Мүн Жэ Инд Ким Жон Уны гүн эмгэнэл илэрхийлж илгээсэн “тайвшруулах захидал”-ыг дамжуулснаа нэмж хэлжээ.

Мүн Жэ Иний ээж Кан нь католик шашинтан байсан бөгөөд 92 насандаа архаг өвчний улмаас өнгөрсөн мягмар гариг (2019.10.29)-т таалал төгссөн байна.

Ромын Пап лам Фрэнсис мөн эмгэнэл илэрхийлж, "Хүндэт эх Тереза Кан нас барсанд маш их харамсан гашуудаж байна. Их Эзэн танай гэр бүлийг хязгааргүй нигүүлслээр тэтгэх болтугай” гэжээ.

 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж