20 өрх нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн байгууламжтай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

20 өрх нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн байгууламжтай боллоо

20 өрх нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн байгууламжтай боллоо

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн хүрээнд хөрсний бохирдлын эсрэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлж, хаягдал ялгадсын төвлөрсөн бус менежментийг иргэд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан бэхжүүлэх замаар иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн бүлэгтэй хамтран тус хорооны 43 дугаар гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж, 20 өрхөд нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн байгууламж барьж өглөө.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Дүүрэг хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан, төлөөлөгч М.Мэндбаяр болон албаны бусад хүмүүс ажлын явцтай танилцсан юм.
Дашрамд, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 01 сарын 08-ны А/01 захирамжаар Гэр бүлийн амьжиргааг дэмжих, хүүхдийн эрх хамгаалал, оролцоо нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан байдаг бөгөөд давхардсан тоогоор 10700 гаруй хүүхдүүдэд хүрч ажиллан, 23000 орчим иргэдийг хамруулан олон нийтийн үйл ажиллагаа явуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж