Сүнсний баярын үдэшлэг дээр гал нээж, гурван хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Сүнсний баярын үдэшлэг дээр гал нээж, гурван хүний аминд хүрчээ

Сүнсний баярын үдэшлэг дээр гал нээж, гурван хүний аминд хүрчээ

Калифорнийн Лонг бич хотын нэгэн байшинд Халлоуин буюу Сүнсний баярын үдэшлэг зохион байгуулах үеэр буутай этгээд хүмүүс рүү гал нээсэн хэрэг гарч, гурван хүн нас барж, есөн хүн шархаджээ. Өнгөрсөн мягмар гариг (2019.10.29)-ийн 22.45 цагт энэ тухай дуудлага ирж, цагдаа болон гал сөнөөгчид хэргийн газарт очсон байна.

Хумсны салоны хажуугийн байшингийн хашаанаас 20 орчим насны гурван хохирогчийн цогцос олджээ. Хүнд шархадсан таван хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд дараа нь дөрвөн хүнийг нэмж эмнэлэгт аваачсан байна.

Эрх баригчдын мэдээлснээр, гэмт этгээд байшин руу гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтжээ. Мөрдөн байцаагчид буудуулсан иргэд болон хүмүүс рүү буудсан этгээд, түүнийг хэрхэн зугтсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Энэхүү халдлагын дараа үдэшлэгт оролцож байсан багтай хүмүүсийг хэргийн газраас гэр лүү нь даруй буцаасныг гэрчүүд мэдээлжээ.

Хэрэг гарсан айлын хөршүүд “Лонг Бич Пресс-Телеграмм”-д “30 орчим удаа буун дуу гарсан бөгөөд тухайн үед цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай давхиж өнгөрсөн” хэмээн мэдээлсэн аж.

Архины дэлгүүр рүү явж байсан, 21 настай Ламберт Алцендор “20-30 удаа буун дуу дуугарахаас өмнө хумсны салоны урдуур цагаан өнгийн тээврийн хэрэгсэл давхиж өнгөрсөн” гэжээ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр, тус хотод хааяа нэг буун дуу сонсогддог ч олон хүн буудуулсан тохиолдол ховор аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж