Хувийн сургуулиудад энэ жил төсвөөс ₮17.5 тэрбумыг олгоно | News.MN

Хувийн сургуулиудад энэ жил төсвөөс ₮17.5 тэрбумыг олгоно

Хувийн сургуулиудад энэ жил төсвөөс ₮17.5 тэрбумыг олгоно

30 сая төгрөг хэр их мөнгө вэ. Зарцуулж буй хүнээсээ л хамаарах байх. Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрлээ гэх Үндэсний статистикийн хорооны тайланд итгэвэл дундаж орлоготой иргэний 27 сарын цалин гэсэн үг. Түүнчлэн Монголд 905 мянган хүн сард 166 мянгаас бага орлогоор амьдралаа залгуулж буй гэх ста­тистикийг НҮБ-ын хийсэн судал­гаанаас харж болно. Тэгвэл өнөөх 30 сая төгрөг тэрхүү сая шахам хүний 15 жилийн хэрэглээний мөнгө болж байна. Ингээд бодо­хоор 30 сая гэдэг асар том тоо юм. Гэхдээ зарим хүний хувьд тийм биш. Жилийн 30 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургадаг айл Монголд олон бий. Жишээ нь, British School of Ulaan­baatar гэхэд 10 мянган ам.доллар буюу бараг 30 саяын төлбөртэй. Өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 147 хувийн дунд сургуулийн зургаа нь 10­-аас дээш сая төгрөгийн төлбөртэй аж. Мөн 10 сургуулийн төлбөр 5­10 сая төгрөгт багтаж буйг БСШУСЯ-ны мэдээллээс харж болно. Баячууд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд ямар хамаа байна, сургуулиуд зах зээлийн өрсөлдөөнийхөө зарчмаар л төлбөрөө тогтоож байна хэмээн шүүмжлэх нэгэн гарч магадгүй. Нэг талаар тийм л дээ. Гэхдээ 20, 30 саяын төлбөртэй сургуульд улс хувьсах зардал нэрээр жил бүр их хэмжээний мөнгө өгсөөр буйд л гол учир оршино.

Тав хүртэлх саяын төлбөртэй бол хувьсах зардлаа 100 хувь авдаг

Уг нь хувийн сургуулиудад хувьсах зардал өгч буйг хэв­лэлүүд шүүмжилж их бичдэг, шинэ сэдэв биш. Гэвч салбарын яам дүлий дүмбэ оргин арга хэм­жээ авдаггүйгээр үл барам өгөх мөнгөн дүн нь жил ирэх бүр өссөөр байгаа учир дахин хөндөхөөс аргагүйд хүрлээ. 2013 онд хувийн сургуулийн хувьсах зардалд улс 1.5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2017 онд 10.4, 2018 онд 16.3 тэрбум төгрөг болж ахархан хугацаанд 10 дахин өсжээ. Тэгвэл энэ жил дээрх тоо мөн л нэмэгдэж, 17.5 тэрбум төг­рөг болоод байна. Сургуулиуд энэхүү мөнгийг хүүхдийнхээ тооноос хамааран хувааж авдаг. Гэхдээ таван сая хүртэлх төлбөртэй сургууль нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаа 100 хувиар тооцон авдаг бол 5­10 саяын төлбөртэй нь 70 хувь, 10­-аас дээш саяын төлбөртэй сургууль 30 хувиар тооцон авдаг байна. Жишээ нь, “Орчлон” сургууль 1270 сурагчтай. Улмаар 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй гэдэг утгаараа хувьсах зардлын мөнгөний 30 хувийг авдаг. Ингээд бодохоор улсын төсвөөс жил бүр 140 орчим сая төгрөг авдаг байж таарах нь.

15 саяын төлбөртэй хувийн сургууль улсаас жил бүр 140 сая төгрөг авч байна

Мөн 10 саяын төлбөртэй “Хоб­би” сургууль, 13 саяын төлбөртэй И Эс Эм сургууль улсын төсвөөс жил бүр 90 орчим сая төгрөг авдаг байна. Өндөр төлбөртэй сургуулиуд хувьсах зардлын 30 хувийг авдаг болохоор тоо нь харьцангуй бага байгаа хэрэг. Эдний шалгуураар бол долоохон хүүхдийн жилийн төлбөр. Харин тав хүртэлх сая төгрөгийн төлбөртэй сургуулиуд улсын сургуулийн нэгэн адил хувьсах зардлаа төрөөс 100 хувь даалгадаг. Дөрвөн саяын төлбөртэй, 500 хүүхэдтэй сургууль гэхэд ойролцоо­гоор 150­-170 сая төгрөг авдаг аж.

Хувьсах зардлын мөнгийг юунд зарцуулдаг вэ? 

Улсаас өгдөг энэхүү мөнгийг юунд, хэрхэн зарцуулах талаар нарийвчлан заагаад өгчээ. тухайлбал, багшийн цалингаас авахуулаад нийгмийн даатгалын шимтгэлийг нь хүртэл манай улс хариуцдаг юм байна. тун ч өгөөмөр загнаж байгаа биз. Үүнээс гадна бичиг хэрэг, ном хэвлэл, интернэтийн төлбөр, нормын хувцас, эм бэлдмэл, албан томилолт, тэр ч байтугай ахуйн эд зүйлсийг хүртэл энэ мөнгөөр авдаг. тухайлбал, анги танхимаа угааж цэвэрлэх вок, саванг нь хүртэл улс дааж байна. ингээд бодохоор манай улс олсон хэдийгээ багтааж ядсан, жигтэйхэн баян болчихсон мэт. гэсэн атал улсын дунджаас доогуур цалинтай хэрнээ асар их ачаалалтай ажилладаг улсын сургуулийн багш нарын цалинг нэмье гэхээр өгөх мөнгө олдоггүй, улс орны нөхцөл байдал хэцүүхэн байна хэмээн түмэн зовлон тоочих. Өнгөрсөн жил багш нар цалингаа нэмүүлэх гэж жагсаад, ажил хаялт зарлаад амжилтад хүрээгүй. Уг нь тэдний тавьсан шаардлагыг биелүүлж, хүссэн цалинг нь өгөхөд 35 тэрбум төгрөг хэрэгтэй юм билээ. Хэрэв өндөр төлбөртэй хувийн сургуульд хувьсах зардал нэрээр мөнгө өгөхөө больчихвол энэ мөнгөний талыг нь олчих боломж байна. Гэвч салбарын яам дорвитой санаачилга гаргасангүй, ард түмнийхээ төлөө гэж цээжээ дэлддэг улстөрчид ч бүлх залгисан мэт чимээгүй сууна. Хэвлэлийнхэн шүүмжлэн бичиж, иргэд эсэргүүцсээр байхад арга хэмжээ авахгүй байгаа нь үүний цаана хувийн сургуулийн бизнес эрхэлдэг улстөрчдийн нөлөө бий гэж хардахад хүргэнэ. Адаглаад л хүүхдийнхээ сурдаг сургуулийг дэмжчихье гэсэн бодол байдаг биз.

Харин одоо хөрсөн дээрээ бууя

Манай ерөнхий боловсролын сургуулиуд ямар өрөвдөлтэй дүр төрхтэйг бид мэднэ. Анги танхим хүрэлцэхгүйгээс болж гурван ээлжээр хичээллэдэг сургууль одоо ч байсаар. Ийм сургуулийн оройн ээлж 19­-20 цагийн үед тарна. Өвлийн хүйтэнд, харанхуй нөмөрсөн үед сургуулиасаа гарч байгаа хүүхэд гэр хүртлээ ямар их айдастай явдгийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Мөн нэг ангид 50-­60 хүүхэд суралцдаг, хүүх­дүүд нэг ширээнд гурвуулаа шахцалдан суудаг, багш нарын ачаалал дэндүү их, цалин өчүүхэн бага, хүүхэд бүртэй тулж ажиллаж чаддаггүй гээд улсын сургуулийн зовлонг тоочоод байвал барагдахгүй. Энэ бүхнийг шийдэх гэхээр улс мөн­гөгүй гэсэн улиг болсон шалтаг хэлж ам тагласаар өдийг хүрлээ. Харин хувийн сургуульд манай улстөрчид, сайд дарга нар, баячуудын хүүхдүүд бөөнөөрөө сурч байна. Орчин нөхцөл, сургалтын чанарыг улсын сургуультай зүйрлэх ч юм биш. Хүүхдүүд ийм эрс тэс ялгаатай орчинд сурч, хүмүүжиж байхад дорвитой арга хэмжээ аваагүй хэрнээ өндөр төлбөртэй хувийн сургуульд хувьсах зардал нэрээр өчнөөн тэрбум төгрөг өгсөөр байгаатай яагаад ч эвлэрч чадахгүй нь. Хувийн сургуулийг тэжээж буй хувьсах зардлыг болиулж, багш нарын цалингийн нэмэгдэлд зарцуулж чадсан хүн жинхэнэ ардын баатар болно доо. Ё.Баатарбилэг сайд танд одоо ч ийм боломж байгааг сануулах нь илүүц биз. Задраад нэгэнт уначихсан энэ салбарыг та сайд байх хугацаандаа өндийлгөнө гэдэг шал худлаа. Зүгээр л Монголын мянга мянган хүүхэд, багш нарт нуруу тэнийх боломж олгож, энэ дэндүү шударга бус, дээдэст тал зассан хуваарилалтыг өөрчилчих хэрэгтэй. Ингэж чадах юм бол таныг магад сайнаар дурсах нь лавтай.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-31 180.149.93.14

Энэ зардлыг төрөөс хувийн сургуульд олгож байх нь зөв. Учир нь хувийн сургууль төрийн ачааллаас үүрэлцэж байгааг харгалзах ёстой шүү. Гэхдээ зардлын хэмжээг зохистой, бодитой түвшинд олгож байх нь төрийн үүрэг.

Avatar

иргэн 2019-10-31 202.179.25.154

ЕБС хэт өндөр төлбөртэй байгаа нь хүүхдийг ялгаварлан гадуурхах биесээ үзэн яддаг сэтгэлгээнд хүргэж бна Хувийн өндөр төбөртэй сургуульд өгч бгаа мөнгөө жирийн сургуулийнхаа ядаж засварт өг

Avatar

Зочин 2019-10-31 182.160.35.231

Iim iluu zardluudiig bolih heregtei tolbor avna tosvoos mongo avna tsever ashigtia bussines hiigeed b.a ulsiin surguuliinhaa heden bagsh nariin tsalinga nembel arai deer baihaa

Avatar

Иргэн 2019-10-31 202.9.44.131

Төрийн сургуулиуд нь олигтой байсан бол ийм байхгүй л байх байсан байхдаа????

Avatar

И.Норовжав 2019-10-31 64.119.24.76

Сургуулийн өмнөх насны хүүхдийн асуудал нь хүүхдийг ялгаварлан гадуурхсан байдалтай байна. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн зардлыг төсвөөс хариуцаж байгаа , гэтэл цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд хоол унд , сургалт , хүмүүжлийн зардалд нэг ч хөрөнгө олгодоггүй . Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн ихэнхи нь хотын зах ,хөдөөгийн , гэр хороололын амжиргааны орлого багатай айлын хүүхдүүд байна . төсвөөс дээр дурдсан зардлыг олгох нь ялгаварлан гадуурхалыг арилгах болно

Avatar

И.Норовжав 2019-10-31 64.119.24.76

Энэ сэдэвийг хэтэрхий ерөнхий бичсэн байна , Хүүхэд бүрд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох хуультай тул хувийн болон төрийн мэдлийн сургуульд сурч байгаа хүүхэд бүрд ижил зардал төлөх ёстой, Тийм учраас хувийн сургуульд сурдаг хүүхэд бүрд ногдох зардлыг хүүхэд бүртэй хийсэн гэрээг үндэслэн сургууль нь улирал бүрээр авч байх нь зүйтэй, Ингэсэн тохиолдолд хүүхэд , сургуулийн хариуцлага дээшлэх болно, Хувийн сургууль нь дээрхи зардлаас илүү гарсан хэсгээ хүүхдийн эцэг эх нь хариуцдаг

Avatar

Зочин 2019-10-31 64.119.26.133

Хувьсах зардал бол улсаас хүүхэд бүрт үнэ төлбөргүй ерөнхий боловсрол олгох зорилгоор өгч буй мөнгө тул тухайн хүүхэд хаана сурч бна, тийш нь хуваарилдаг юм. Дээрх тооноос харахад 140 саяыг 1270 сурагчид хуваахаар нэг хүүхдэд нэг жилд 110236 төг буюу нэг сард 12248 төг болно. Нэг ангид 20 сурагч байна гэж үзвэл нэг сард нэг ангийн хувьсах зардал 244969 болно. Энэ нь нэг багшийн цалинд ч хүрэхгүй, юун вок саван. Энэ мөнгийг өгөхгүй гэхээр төр нь үндсэн хуулиа зөрчиж, ялгаварласан болж харагдана

Avatar

baba 2019-10-31 202.55.191.130

bidnii mungiig uursdiin surguulidaa zartsuuldag yum baina bolitsgoo

Avatar

iirgen 2019-10-31 202.21.108.173

huviin surguulid ulsaas mungu uguhiif boliulya .

Avatar

Pkxny6 2019-10-31 66.181.160.122

ЭНэ их мөнгийг болиод Хавдар судлалын төвийн барилгад өгвөл илүү үр дүнтэй шүү дээ. Дээд сургуульд өгдөг мөнгшийгч боль. Хуулита өөрчилөх хэрэгтэй.

Avatar

dabaa 2019-10-31 66.181.170.73

Uneheer bolobsrol medleg taaruuhan hotsrogdson setguulcn bna, Busad uls orond bolobsrol eruul mendiin salbart iim hubisah zardlaar demjdeg uabdal hebiin l uabdal snuu dee, Hubiin surguuli eruul mendiin salbariig ulam demjij uabah ni harin zob, harin ter 10 sauas deesn tolborteigee ergej abcn uzeh ni zob l baih, eruul mendiin daatgaliig ulsiin hubiin ualgaagui bolgoh heregtei, tegbel irgen ali cn gazraa songood uzuuleh bolomj neegdene, er ni omcnoor ni ualgaad baidag iim uzel niigemd ih hortoi bh

Avatar

иргэн 2019-10-31 66.181.176.207

Үнэтэй үнэгүй нь хамаагүй, хувийн улсынх гэж ялгалгүй монголын нэг хүүхдэд ноогдох зардлыг адилхан олговол зохино. Эцсийн эцэст энэ улсын иргэ, ирээдүй нь боловсрол мэдлэг олж авч байгаа. Сайн сургуульд суралцуулна гэдэг улсдаа том тус болж байгаа хөрөнгө оруулалт шүүдээ.

Avatar

зочин 2019-10-31 66.181.169.108

Улс орнууд иргэдийн тэгш боловсролын боломж гэдгээрээ бүх хүүхдэд төрөөс адилхан боловсролын зардал хариуцдаг. Гэхдээ энэ зардлыг төлбөрөөс нь хасч тооцох нь л шударга ёсонд дүйцнэ

Avatar

irgen 2019-10-31 64.119.27.122

муу ёрын улс оронд амьдарч байна даа хэдхэн хүүхдээ баян хоосноор нь ялгачихсан бүр ой гутчихлаа ерөнхий эрдэм шүү дээ хүн төрлөхтнөөс ичээсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж