Прокуроруудыг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Прокуроруудыг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна

Прокуроруудыг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна

Улсын Ерөнхий прокурорын газраас 2019 онд прокуроруудыг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцуулахад онцгой анхаарч олон улсын байгууллага, гадаад улсуудын төсөл хөтөлбөрт хамруулах, хөрш улсуудын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гадаад сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор  Оросын Холбооны Улсын Эрхүү мужид  энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Ерөнхий прокурортой  хийсэн уулзалтын үр дүнд ОХУ-ын Эрхүү муж дахь Прокурорын их сургуульд Монгол улсын прокуроруудыг   мэргэжил дээшлүүлэх сургалтанд жил бүр хамруулахаар тохиролцож, эхний  ээлжийн прокурорууд сургалтанд хамрагдахаар  явлаа.

Мөн хөрш улсуудын прокурорын байгууллагатай хамтын ажиллагаагаа  улам өргөжүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-д удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах прокурорын тоог 2 дахин нэмэгдүүлж,  сургалтанд оролцоход бэлэн болоод байна.

Ингэснээр прокурорын байгууллагаас нийт 60 орчим прокурор хөрш улсуудад  мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байна.

Цаашид гадаад улсуудад зохион байгуулагдаж буй мэргэжил дээшлүүлэх сургалтын ач, холбогдол, үр нөлөөг дээшлүүлэх, тодорхой гэмт хэргийн төрлөөр прокуроруудыг мэргэшүүлэх зорилгоор  Байгаль, орчин, хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, төр, нийтийн ашиг сонирхлыг шүүхэд хамгаалах зэрэг сэдэвт сургалтуудыг  зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ингэснээр гадаад улсууд, ялангуяа хөрш улсуудын гэмт хэрэгтэй хийх тэмцэл, түүнийг хянан шийдвэрлэх дэвшилтэт онол, практикийг  газар дээр нь суралцсанаар  Монгол Улсын прокурорууд  шинэлэг туршлага, мэдлэгийг сурах, түүнд үндэслэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах заавар, журмууд, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж