Монгол Улсын иргэн М.Мөнхбат АНУ-ын Иллинойс мужийн Маунт Проспект хотод осол гаргаж, нэг хүний амь нас хохироосон хэрэг ням гаригт /2019.10.27/ гарсан байна. Тэрбээр зам засаж байсан Иллинойс мужийн зам ангийн хоёр ажилтныг мөргөж, нэг нь амь насаа алджээ.
Хохирогчийг Роберто Орозко гэдэг байсан бөгөөд энэ жил 67 настай, тус байгууллагад ажиллаад хоёр сар болж байсан аж. Харин нөгөө хохирогч нь эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа юм байна.
Монгол Улсын иргэн М.Мөнхбат нь өдгөө 30 настай, Роллинг Мийдоус хотод амьдардаг бөгөөд харьяаллын дагуу тус хотын шүүх түүний хэргийг арваннэгдүгээр сарын 21-нд шүүхээр болсон байна. Тэрбээр 75 мянган ам.доллар төлж, батлан даалтад гараад байгаа аж.
Эх сурвалж: ABC7CHICAGO.COM, AP
Холбоотой мэдээ