Улаанбаатар Хотын Банк 20 жилийн ойн хүрээнд баялаг бүтээгч нарт зориулж онцгой боломж, нөхцлүүдийг санал болгосоор байгаа. Үндэсний үйлдвэрлэгч нарт зориулсан “Барааны Тэмдэг” барьцаалсан зээлийн цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн бол бусад бизнес эрхлэгч нартаа зориулж бизнесийн зээлийн хүүгээ хамгийн бага хувиар санал болгож байна. Бизнесийн зээлийн хүү арван хоёр сар хүртэл 1,6% – тай байх юм. Энэ нь бизнес эрхлэгч нарт үзүүлж буй бодит боломж билээ.
Холбоотой мэдээ