Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

3836 тн өвс бэлтгэжээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна.

– Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган” боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм.


– 2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангаж 383 хүний бүрэлдэхүүнтэй 60 хэсэг хадлангийн салаа гарч өнөөдрийн байдлаар 3836 тн өвс бэлтгэжээ. Үүнээс Дарьганга, Наран, Мөнххаан, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумд аюулгүй нөөцөө бүрдүүлжээ. Аймгийн нөөцөд 37800 боодол өвс буюу 756 тн өвс бэлтгэнэ.

– Автотээврийн салбарын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн арга хэмжээг энэ сарын 11-ний өдөр Баруун-Урт хотноо тэмдэглэнэ. Баярын арга хэмжээний хүрээнд авто үзэсгэлэн, парад, авто тээврийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг “автодром дээр болно. Мөн уран жолоодлогын тэмцээн, хүнд даацын машины жолооч нарын ур чадварын үзүүлэх тоглолт тус тус болно.

– Тамхи зарах тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж болон хууль зөрчиж гэрээр тамхи зарж байгаа зөрчил буурахгүй байгаа юм. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж зүйл заалтууд чангарсан. Тухайлбал зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдсан иргэнийг 50000 төгрөгөөр торгох бол аж ахуй нэгжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна.

– Цагдаагийн байгууллагаас Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудад шалгалт хийжээ. Эдгээр газруудад үйл ажиллагаа явуулах зохих журмыг танилцуулж цагийн хуваарийн дагуу ажиллахыг анхааруулжээ. PC тоглоомын газрууд 9 нас хүрсэн хүүхдэд үйлчлэх ёстой ажээ.

BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж