Түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт хандлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт хандлаа

Түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт хандлаа

Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд академич С.Чулууныг оюуны хулгай хийж, судлаачийн ёс зүйг уландаа гишгэн, академич хэмээх цол зэргийг авсан хэмээн үзэж, төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ШУА, Оюуны өмчийн газар, ЦЕГ-т хандаж шаардлага хүргүүлэв.

Тус шаардлагад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, академич Сампилдондовын Чулуунтай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн байна.

Тухайлбал, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчих, судлаачдын академик эрх чөлөөг боомилж, бусдын амь насанд заналхийлсэн, энэ онд ШУА-ийн жинхэнэ гишүүнд нэр дэвшихдээ гадна дотны эрдэмтдийн оюуны бүтээлийн зохиогчдын нэрийг дурдаагүй зэргээр оюуны өмч, зохиогчийн эрх, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэжээ. Мөн “академич” хэргэмийг хууран мэхэлж авсан байж болзошгүй талаарх баримтуудыг дэлгэсэн байна.

Иймээс С.Чулууны гаргасан эдгээр үйлдлийг холбогдох дүрэм, журмын хүрээнд яаралтай хэлэлцэн хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэхийг шаарджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж