Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ы нэгдсэн хуралдааны өмнө залуучуудын саналыг нэгтгэн Засгийн газарт өргөн барих, баримт бичиг боловсруулах зорилготой 6 салбар хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөснөөс Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн залуу инженерүүд оролцон өөрсдийн санал сэтгэгдэл болон туршлагаа солилцлоо.
Холбоотой мэдээ