Энди Маррей &#34US Open&#34-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Энди Маррей &#34US Open&#34-ыг орхилоо

Талбайн теннисний энэ оны хамгийн сүүлийн “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн өрсөлдөөн дүүрэн өрнөж байна.

Нью-Йорк хотноо явагдаж буй “US Open” тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шөвгийн наймд топ теннисчдээс  Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер, Стан Вавринка нарын шилдгүүд үлджээ. Тэмцээнд 15-т эрэмбэлэгдэн тоглож буй ӨАБНУ-ын Кевин Андерсон 2012 оны аварга Их Британы Энди Маррейг хожиж, шуугиан тариад байна. Тэрээр хагас шигшээд үлдэхийн эрхийн төлөө Швейцарийн Стан Вавринкатай оноолт таарсан байна. Харин 2010, 2013 оны аварга Испанийн алдарт теннисчин Рафаэль Надаль гуравдугаар тойрогт Италийн Фабио Фоньинитэй тоглож, таван сет хүч үзсэн ч дийлээгүй билээ. Ийнхүү дахин нэг шилдэг теннисчин тэмцээнийг орхиж байна.

¼ шигшээгийн оноолт:

Сербийн Новак Жокович(1) – Испанийн Фелисиано Лопес (18)

Францын Жо-Вильфред Цонга(19) – Хорватын Марин Чилич(9)

Швейцарийн Стан Вавринка (5) – Өмнөд Африкийн Кевин Андерсон(15)

Францын Ричард Гаске (12) – Швейцарийн Рожер Федерер(2)

Их Британы Энди Маррей – ӨАБНУ-ын Кевин Андерсон

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж