Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн Ширээ нуруу гэдэг газарт буюу аймгийн төвөөс урагш долоо км-ын зайтай орших Хараа голоос өчигдөр /2019.10.30/ эрэгтэй хүний цогцос олджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 13.20 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газарт ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаач 40 гаруй настай нэгэн байсан ба овог нэр, харьяаллыг хараахан тогтоогоогүй аж.
Эргэн сануулахад, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын "Ховд" их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан 23 настай Л нь ахынхаа гэрээс хичээлдээ явна гэж гараад сураггүй алга болсноос хойш тав хоногын дараа буюу өчигдөр /2019.10.30/ Ховд голоос цогцсыг нь олсон юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ