Буруутгаад буй Цэцийн гишүүдээ та томилсон шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа | News.MN

Буруутгаад буй Цэцийн гишүүдээ та томилсон шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа

Буруутгаад буй Цэцийн гишүүдээ та томилсон шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа

Буруутгаад буй Цэцийн гишүүдээ та томилсон шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэв. Ингэхдээ Цэц өмнө нь Дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрээ баталгаажуулав.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож, улсын төсөвт төлнө.

Өөрөөр хэлбэл, Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас энэ хууль хүчингүй болж байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч хүн, аж ахуй нэгж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх эрх зүйн зохицуулалтгүй болж байна, гэсэн үг. Тиймээс ч өнөөдөр /2019.10.31/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Асуудал яагаад ийм дээрээ тулж, гэнэт л Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ноцтой мэдээ” хэмээн улсын төсвийн орлогыг 1,3 тэрбумаар тасалдуулах үйлдэл. Цэцийн шийдвэрээс бол Монголын газрын хөрсөн доорх баялаг болох ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна хэмээн Цэцийн гишүүдэд хаягласан олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ.  Зарчмаараа бол УИХ алдаатай, Үндсэн хууль зөрчсөн хууль баталсныг нь Цэцийн хоёр ч суудлын хуралдаан харууллаа.

Сангийн сайд яагаад гэнэт ингэж аашлах болов. Үнэн хэрэгтээ өнгөрсөн зургадугаар сард иргэн гомдол гаргаж, Цэц дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ АМНАТ төлөх заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргасныг нь УИХ өнгөрсөн долдугаар сард хуралдахдаа Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан. Түүнээс хойш гурван сарын хугацаанд УИХ, Засгийн газар, холбогдох сайд нар анхаарлаа хандуулах бүрэн боломжтой байлаа.

  • 2019.03 26-нд  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
  • 2019.06.28-нд Цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.
  • 2019.07.16-нд УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав.
  • 2019.10.30-нд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг үндэслэлтэй гэж хүлээн авав.

Гэвч одоо ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр гэнэт ухаарсан мэт улсын төсөв тасалдуулах нь, Цэц буруу шийдвэр гарлаа, улс орныхоо эрх ашгийн эсрэг хууль гаргалаа хэмээн чанга дуугарах хэрэггүй болов уу. Нэгэнт Цэц шийдвэрээ гаргасан, дараагийн шийдвэрээ ч хамгаалах нь бараг нь тодорхой байсан. Харин энэ үед УИХ, Засгийн газар юу хийж байсан юм бэ. Улстөржиж, наадамлаж явахын оронд энэ шийдвэрээ засч, залруулах, эргэж харах эсвэл Цэцийн гишүүдээ ч болтугай “лоббидох” боломж та бүхэнд хангалттай байсан шүү дээ.

Сайн яривал буруутгаад байгаа Цэцийн гишүүдийн олон нь энэ удаагийн парламент томилсон. Та бүхэн Ерөнхийлөгчтэй “тохиролцож” байж өөрсдөө кноп дарж, дэмжиж, томилсон хүмүүс чинь шүү гэдгийг тодотгоё. Цэцэд улс төрийн томилгоо хийж болохгүй, мэргэжлийн хүн, нүдээ олсон томилгоо хийхийг,  Цэцийн гишүүдийнхээ томилгоонд анхаарахыг хуульчид төдийгүй энгийн хүмүүс ч хэлж, сануулаад байхад үл ойшоон томилсны чинь “гавьяа” нь энэ, Сангийн сайд аа, УИХ-ын гишүүд ээ. Борооны хойноос цув нөмрөв гэгчээр Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр нэгэнт гарчихсан, харин одоо яаралтай хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол жинхэнэ утгаараа төсвийн орлого тань буурах эрсдэл бий боллоо шүү, сайд нар аа.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Malchin 2019-10-31 66.181.189.237

Манайхан наад заалт болон утгыг нь сайн уншаачээ. Давхардуулсан заалтыг хучингуй болгосон байна шдээ. АМНАТ телдегеерее телеед явах юм байна. Энэ сэтгуулчид нь гэж дунхуу гарууд олигтой тодорхой бичихгуй юум. Одоо зевхен уурхайн компани нь АМНАТ телне.

Avatar

Zochin 2019-10-31 203.91.115.48

Энэ хүн угаасаа аймаарихүн ш дэ жинхэнэ төрөөс төрсөн тэр бумтан ш дэ ичээсээ зайлуулхынсан нээрээ үнэхээр заваан хү шүү

Avatar

Зочин 2019-10-31 202.21.122.166

энэ Хүрэлбаатар гэдэг нөхөр чинь монголд бензиний үнэ хэрээс хэтэрлээ гээд орилоод байсан яасан бэ одоо энэ үнээ буулгаач тэгээд

Avatar

Зочин 2019-10-31 103.212.116.11

энэ сангийн сайд гэдэг мануухай өөрөө ордын худгайч, төсвөөс утаагаар дхлимдуулж 16 тэрбум төгрөг идсэн хулгайч өөрөө татвар ба төлбөрийн ялгааг мэддэггүйтэнэг баЙйна даа. Чи Хүрэлбаатар харин хариуцага хүлээх ёстой

Avatar

иргэн 2019-10-31 66.181.178.50

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.

Avatar

Иргэн 2019-10-31 150.129.140.129

Цэцийнхэн энд ямар хамаа байна аа, гарсан Үндсэн хуульд нийцсэн эсэхийг тогтоосон шийдвэр нь шүү дээ. Цэцийн энэ шийдвэрийн хувьд зөв шийдвэр гэж бодож байгаа.

Avatar

Зочин 2019-10-31 202.21.113.66

Гол нь одоо Оюу толгой, Зи-ийн ъомпани гээд Компаниуд гэрээгээ хийгээд л Хуульд дахиж өөрчллөт оруулах хүртэлх хугацаанд баахан татвараас чөлөөлөгдөж авна. Олон арван (Магадгүй олон зуун) тэрбум төгрөг татвараас мултарах байх даа.

Avatar

ЗОЧИН 2019-10-31 202.179.27.50

ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨВӨӨ АРД ТҮМЭН. ХАРИН ЭНЭ МУЛГУУ САЙД ЯАРАН БУЛЧИМГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН. ЭНИЙГ СОНОСООРОЙ https://zarig.mn/ghu/?fbclid=IwAR3DDHNRxehDLAhA9R2mjFjLY-CriKfJ1yhNaGK9i1mfGj1e1s6qnjpKR9M

Avatar

ЗОЧИН 2019-10-31 202.179.27.50

ҮХЦ-ИЙН ШИЙДВЭР УУЛ НЬ ЗӨВ ЮМАА. ХАРИН ЭНЭ МУЛГУУ САЙД ТҮҮНИЙГ ДАГАЛДАН ХӨӨРӨГЧИД ОЙЛГООГҮЙ БОЛОЛТОЙ. ЗӨВ ШИЙДВЭР БАЙСНЫГ УИХ-ЫН ИТГЭМЖИТ ТӨЛӨӨЛӨГЧ НЬ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ЯРИЛЦЛАГА ӨГСӨӨН. НАРИЙН ТАЙЛБАРЛАСАН УЧИР ХОЛБОГДЛЫГ НЬ ҮЗЭЭРЭЙ https://zarig.mn/ghu/?fbclid=IwAR3DDHNRxehDLAhA9R2mjFjLY-CriKfJ1yhNaGK9i1mfGj1e1s6qnjpKR9M

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-31 192.82.64.190

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭРЭЭС ӨӨР ЗҮЙЛ БАЙХГҮЙ Л ДЭЭ,,,,,,, НЭГ САЙД ГОМДСОНООР БУЮУ НЭГ НӨХӨР ДАРАМТАЛСАНААР ТЭР БАЙГУУЛЛАГААС ШИЙДВЭР ГАРГАДАГҮЙГ БҮГД МЭДМЭЭР ЮМ ,,,,ЕР НЬ ЗАХИРАН ТУШААХ НИЙГМИЙН АРГА БАРИЛААР ЗАСАГ ТӨР АЖИЛЛАЖ БОЛОХГҮЙГ ДЭЭДЭС МААНЬ ХЭДИЙД УХААРАХ ЮМ БОЛДОО,,,,,,,???

Avatar

зочин 2019-10-31 66.181.169.116

энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй түүнийхээ оронд ард түмний эрх ашгийг зөрчиж байгаа асуудал байвал илүү түлхүү анхаарах хэрэгтэй

Avatar

зочин 2019-10-31 66.181.169.116

цэц яагаад ийм шийдвэр гаргасныг яагаад ч ойлгохгүй нь ээ

Avatar

Чиглэл 2019-10-31 150.129.141.208

Нэг их сүржигнээд байх шаардлагагүй л юм билээ. УИХ хуулиа хуучнаараа нь болгоод давхардалгүй болгоод л болох юм билээ.

Avatar

Цэцийн Зөв Энэ Удаа 2019-10-31 192.82.64.23

Төлбөр ба Татвар ялгаатай. Төлбөр нэг удаа харин Татвар шат дамжлага болгонд авч болно. Роялти бол төлбөр нэг л удаа төлнө. Цэц зөв шийдвэр гаргаж Сангийн сайд хариуцлагагүй улс төржсөн мэдэгдэл хийв. Ухаан нь байрыг анх зарсан хүн байрыг цааш зарж борлуулсан хүн болгоноос төлбөр авдаг байж таарахгүй. Төлбөр ба Татвараа ялгадаггүй Сангийн яамныхан гутамшиг.

Avatar

Зочин 2019-10-31 103.57.93.213

АН бол сөрөг хүчин байхдаа сөргөлдөгч хүчин болж төр ард түмнийг үймүүлдэг харгис үйлдэлтэй нам юм. Засагт гарвал байгааг нь хоослоод, дээр нь өр тавиад дампууруулчихна.Яг одоо бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах, Засгийн газраас хийж байгаа бүтээн байгуулалтыг саатуулах, намар өвлийн утааг ихэсгэх буюу өмнөх түвшинд байлгах талаар л улс төрийн хорлон сүйтгэх сурсан ажлаа л хийж байна

Avatar

зочин 2019-10-31 103.9.88.162

Цэц гэж холион бантан,,Алт зэс ашигт малтмалаас татвар авах нь юуны
д нь буруу байнаа,Цэцийг уул уурхайхан лоббидсон уу ,

Avatar

zochin 2019-10-31 202.179.27.6

ESaidaa avaad ta nar bugd ogchorrrr, yg odoo ogchor

Avatar

Bold 2019-10-31 85.203.47.129

Baigaliin bayalag ard tumnii umch gedeg ni haichihsan yum. Tsetsiig uls turjij shiidber gargana gej hen ch bodoogui. Tsets undsen huuliig hamgaalah estoi

Avatar

Зочин 2019-10-31 182.160.36.129

Цэцийн ӨВӨӨ ЭМЭЭ нар одоо гэртээ суугаачээ төрийг самарч дууслаа ш д энэ ял чинь үр хүүхдүүдэд чинь ирнэ гэж айдаггүй юм уу

Avatar

Иргэн 2019-10-31 43.228.129.229

ҮХЦэцэд өргөдөл гаргаж маргаан үүсгэсэн Баярмаа гэгч нь АН-ын хуулийн зөвлөхийн ажилыг хийдэг хүн дээ. АН-ын хийж буй ажилдаа.

Avatar

Irgen 2019-10-31 150.129.141.226

Hurelbaatariin tusbiin tansaglal herees hetersen shuu zailuulaad shorond hiigeech

Avatar

иргэн 2019-10-31 202.131.227.82

цэцэийн зөв энэ удаа комметэд бичсэн тайлбар маш зөв. Ингэж явах ёстой байсан юм. Одоо л зөв гольдролдоо орж байна даа.

Avatar

Цэцийн Зөв Энэ Удаа 2019-10-31 192.82.64.23

Роялти бол түүхий эдийг Төрөөс худалдаж авч буй үнэ. Энэ үнийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэг л удаа төлж Төрөөс худалдаж авна. Үүнээс цааши үүсэх харилцаа бол нэг бол НӨАТ яригдана эсвэл ААНОАТ яригдана. Шат дамжлага болгонд төлдөг татвар бол Роялти биш. Роялтийг бүх түвшиндээ ойлгодоггүй нь Монголын эмгэнэл. Роялти бол түүхий эдийн нөөц-Mineral Reserve-г Үндсэн хуулийн 6.2-т заасан өмчийн эзэн Төрөөс худалдан авч буй үнэ. Not a tax !

Avatar

Цэцийн Зөв Энэ Удаа 2019-10-31 192.82.64.23

The Royalty is NOT a Tax ! Royalty ba Tatvar uur. Цэцийн Зөв Энэ Удаа

Avatar

Зочин 2019-10-31 66.181.161.53

Зөндөө л лоббидсон байх. Эх орноо гэсэн ямар ч сэтгэл алга ҮХЦэцийн гишүүдэд

Avatar

Зочин 2019-10-31 203.91.115.44

Солонго авгай ЗГХЭГ-с тэнд заларсан юм уу Хор найруулж ховыг базахдаа ч гаргууд эмгэн дээ

Avatar

ЗОЧИН 2019-10-31 192.82.65.120

Энэ Хүрэлбаатар Монголыг аж үйлдвэржүйлэхгүй гэсэн гадны бодлогыг дэмждэг хүн юм байна даа. Моргентау төлөвлөгөө гэж Германыг буурай дорой улс болгох төлөвлөгөө байсан юм. Энэ Хүрэлбаатар Монгол хүн мөн үү?

Avatar

Зочин 2019-10-31 66.181.168.200

Тийм шийдвэр гаргаарай гэж томилсон юм байх даа. цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байх хэрэгтэй.

Avatar

иргэн 2019-10-31 192.82.66.152

энэ ЗГ УИХ ҮХЦ Ерөнхийлөгч гэж бүр тампуу нөхдүүдээр дүүрсэн газрууд болжээ.Ниргэсэн хойно нь хашгираад байх юм даа.Болж бүтэж байгаа ажил шийдвэр нэгч алга.Байнга л эрсдэл дагуулдаг.Тэр эрсдэлээ аод иргэд буюуу арай өөрсдөөс нь илүү гишүүн буюу улстөрчрүүгээ чиглүүлж хариуцлага яриулдаг болсон.энэ нь бүр газар авсан өөрсдөөсөө энэ аргагаараа зайлуулаад сурчихсан энэ нь хууль болчихсон ингэж төрийн ажил хийж байна эрхэмүүд.Үүнд цэг тавиач тэмцэгч нараа

Avatar

Зочин 2019-10-31 66.181.165.168

Угаасаа монголын хамгийн даипуу хогийн гаруудыг сонгож залчихаад байгаагайй сая мэдэв үү.

Avatar

Зочин 2019-10-31 122.201.26.172

ЗГХЭГ-ын дэд дарга байсан Солонго мэт төрд гологдсон эмгэн нар тэнд очоод ийм л шийдвэр гаргаж төр, ард түмнийг хорлож байна.

Avatar

зочин 2019-10-31 202.126.88.187

1.3хан тэрбум юм уу иймхэн бол сангийн сайд нэг их гоншигнох хүн бишсэн Эрхэм бичээцэнцэр Чимэг гуайн математикийн боловсрол 5 р ангийн сурагчаас хир байгаа харагдаж байна.Энэ татвар их наядаар яригддаг юм.

Avatar

Равдан 2019-10-31 64.119.25.124

За Хүрэлсүх минь алийн болгон танай танхимийн хариуцлагагүй сайд нараас болж Монгол орон,Монголын иргэд хохирч байх ёстой юм .наад сайд нар чинь чиний хяналтаас бүрэн үарсан байна цаашид энэ маягаар удаан явбал бүүр их хохирол амсана ийм учраас Та нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОР,, ОГЦОР, ОГЦОР

Avatar

зочин 2019-10-31 192.82.64.190

Энэ дээгүүр суугаануудыг нэг гэр бүл гэж бодоод би эцэг эх нь байсан бол аав ээжүүд үр хүүхдүүдээ яаж зөв хүмүүжилтэй болгодог тэр аргаар л хүмүүжүүлчихмээр байна. Энэ бол амархан даа. Манай эцэг юу хийгээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2019-10-31 183.177.106.34

Ооон зааз тэгээд ард түмний карманаас мөнгө хулгайлах заалтын цэц зөвшөөрсөн нь зүгээр үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж