Дагавар хүүхдээ зодож тамласан Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээжээ | News.MN

Дагавар хүүхдээ зодож тамласан Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Дагавар хүүхдээ зодож тамласан Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээжээ

Дагавар хүүхдээ зодож тамласан Б.Тодзаяагийн  ялыг хэвээр үлдээжээ

Иргэн Б.Тодзаяа нь өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодсон аймшигт хэрэг гарсан. Улмаар түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, арван жил хорих ял оноосон юм. Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу уржигдар /2019.10.28/ хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хаалттай дэглэмтэй хорих ангид арван жил хорих ял оногдуулсан юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-31 107.77.230.195

Ерөөсөө ойлгохгүй юм манай шүүхийг. 2 хүүхдийг тамлаж хэмжээлшгүй их гэмтэл учруулсан энэ хэрэгтэнд 10-хан жил өгсөн байна. Хөөрхий муу Дашзэвэг тоймч нэг охины өмдийг тайлаад нүдээ баясгасан төдийд 9 жилийн ял авсан шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-31 150.129.142.164

Ooriinhoo huuhdiig harahgui hayaj irj baigaa er hun oor hunii huuhdiig harna gej ertontsod baihgui shuu dee. Huuhnuud uhaantai baih heregtei! Ger bul uimuulehee zogsootsgoo!

Avatar

Зөв 2019-10-31 202.126.89.202

Хөөрхий дөө юмны учир мэдэхгүй нялх амьтдыг ингэж болохгүй, тэд сэтгэлдээ үеийн үед шархтай хүн болох нь дээ

Avatar

Selenge nutag 2019-10-31 202.55.191.130

Mash zov. Byrxan shuudee xuuxed gedeg chin…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж