Дэлхийн өвд бүртгэгдсэн Японы Шүри шилтгээн шатжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн өвд бүртгэгдсэн Японы Шүри шилтгээн шатжээ

Дэлхийн өвд бүртгэгдсэн Японы Шүри шилтгээн шатжээ

Японы Окинава аралд оршдог Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 500 жилийн настай Шүри шилтгээн үүрээр 02.40 цагийн орчимд шатаж эхэлжээ. Рюүкюүгийн хаант улсын үед буюу 1400-аад оны үед байгуулагдсан уг сум нь Японы өмнөд нутгийн жуулчид хамгийн их зорин ирдэг газруудын нэг юм. Шилтгээний гол барилгад гарсан түймэр удалгүй бусад байгууламжуудад тархсан байна. Галын шалтгаан тодорхойгүй, унтраах ажил үргэлжилж байгаа ажээ.

Шилтгээний ойролцоо амьдардаг 30 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба одоогоор гэмтэж бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ. Аравдугаарсарын 27-ноос хаант улсын үеийн зан үйлийг харуулсан үзүүлбэрийг жуулчдад зориулан үзүүлж байсан ба өнгөрсөн шөнө 01.00 цаг хүртэл энэ арга хэмжээ үргэлжилсэн ч галын шалтгаан тус арга хэмжээтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Уг байгууламж дэлхийн хоёрдугаар дайны үед нэлээд сүйдсэн бөгөөд шинэчилж, сэргээсний дараа 1992 онд дахин нээж байжээ. Дэлхийн соёлын өвд 2000 онд бүртгэгдсэн Шүри шилтгээн нийт 4,200 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий зургаан хэсгээс бүрддэг.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж