“Томчууд алдаа гаргаж байхад хүүхдээр битгий гал галлуул”

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

“Томчууд алдаа гаргаж байхад хүүхдээр битгий гал галлуул”

“Томчууд алдаа гаргаж байхад хүүхдээр битгий гал галлуул”

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2019.10.30/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргээс өнгөрсөн шөнийн байдлаар угаартлаа гэх хоёр дуудлага өгч дөрвөн хүнд зөвлөгөө, эмчилгээ үзүүлсэн. Одоогоор угаарын шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос мэдэгдлээ.

Мөн дуудлага өгч байгаа өрхүүдийг судлахад галлагаа хийхдээ олон алдаа гаргаж байна гэлээ. Тухайлбал, яндангийн хаалтыг сойсон, үнсийг суллаагүй, яндан, зуух цоорхой зэрэг дутагдалтай байжээ.

Тиймээс дараах энгийн зөвлөмжийг мөрдөхийг санууллаа

  • Пийшин зуухын бүтэн байдлыг шалгах
  • Яндангийн хаалтыг нээлттэй байлгах
  • Яндангаа байнга хөөлөх
  • Үнсийг суллах
  • Пийшинд түлшийг дүүртэл хийхгүй байх
  • Хамгийн энгийн арга нь унтах үедээ саванд ус хийж тавих. Энэ нь угаарыг саармагжуулдаг байна.

Мөн “Ерөнхий боловсролын сургууль амарсантай холбоотойгоор хүүхдүүд гэртээ үлдэж, галлагаа хийх нь эрсдэлтэй. Томчууд өөрсдөө алдаа гаргаж байгаа энэ үед хүүхдэд найдаж галлагаа хийлгэхгүй байхыг анхаарна уу” гэлээ.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний цахилгааны шөнийн тарифыг “0” болгосонтой холбоотойгоор эрчим хүчний ачаалал нэмэгдэж, гал гарах эрсдэлтэй тул болгоомжтой байхыг санууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнгөрсөн шөнө долоон автотовчоонд шалгалт явуулахад түүхий нүүрс тээвэрлэсэн хэрэг анх удаа илэрсэнгүй гэдгийг дуулгалаа.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрчээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос зуух дэлбэрлээ гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу мэргэжилтнүүд очиж ажиллахад ахуйн чанартай гал гарсан байсныг зуух дэлбэрсэн гэж ташаа мэдээлсэн байжээ. Осолтой холбоотойгоор хоёр хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Угаартай холбоотой дуудлага гарах бүрт эрүүл мэндийн байгууллага, НМХГ, Онцгой байдлын газар, цагдаа хамтран ажиллаж байгаа тул дуудлагаа зөв өгөх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд санууллаа.

Мөн “Тавантолгойн түлш” компанийн пийшин зуухны сервис үйлчилгээний 300 орчим хүнтэй 16 бригад ажиллаж байгаа тул 70114900 утсаар холбогдон дуудлага өгч, заавар зөвлөмж авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж