Иргэд 70114900 утсанд хандаж зөвөлгөө мэдээлэл авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Иргэд 70114900 утсанд хандаж зөвөлгөө мэдээлэл авах боломжтой

Иргэд 70114900 утсанд хандаж зөвөлгөө мэдээлэл авах боломжтой

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хоёр өрхийн дөрвөн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж байгаа хүн алга. Иргэд пийшин зуухны ашиглалт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101,105 болон “Тавантолгой түлш” ХХК-ний зуух сервес үйлчилгээний мэдээллийн 70114900 утсанд хандаж зөвөлгөө мэдээлэл авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж зөвлөмж хүргэн ажиллаж байна” гэлээ. Мөн тэрбээр энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл цахилгааны шөнийн тарифыг тэглэх болсонтой холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнгөрсөн шөнө долоон автотовчоонд шалгалт явуулахад түүхий нүүрс тээвэрлэсэн хэрэг анх удаа илэрсэнгүй гэдгийг дуулгалаа. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос зуух дэлбэрлээ гэх дуудлагын дагуу мэргэжилтнүүд очиж ажиллахад ахуйн чанартай гал гарсан байсныг зуух дэлбэрсэн гэж ташаа мэдээлсэн байжээ. Осолтой холбоотойгоор хоёр хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр   мэдээллээ.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний галлагааны зөвлөмжийг баримтлах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар албаныхан сэрэмжлүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж