Хамтарсан удирдах хорооны аравдугаар хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Хамтарсан удирдах хорооны аравдугаар хуралдаан болов

Хамтарсан удирдах хорооны аравдугаар хуралдаан болов

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн  хамтарсан удирдах хорооны аравдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Тус хуралдааныг нээж, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Мөн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.

Уг төслийн хүрээнд Эрсдэлийн үнэлгээний заавар, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний заавар,  Гамшгаас хамгаалах Цагаан ном, Мэдээллийн сангийн заавар, Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Дэд бүтэц, ИШС-ий газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Барилгын хүчитгэлийн зураг төсөл, Сургуулийн гамшгаас хамгаалах боловсрол, Орон нутгийн гамшгаас хамгаалах боловсрол, төслийн ерөнхий үр дүнд хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж