ЗГ: АМНАТ-ыг цуцалсантай холбоотойгоор хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

ЗГ: АМНАТ-ыг цуцалсантай холбоотойгоор хуралдаж байна

ЗГ: АМНАТ-ыг цуцалсантай холбоотойгоор хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.  Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар өчигдөр /2019.10.30/ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосоныг цуцлах шийдвэр гаргасантайгаар Засгийн газар хуралдаж байгаа аж.

Дээрх шийдвэр нь төсвийн орлогыг 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүргэнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон.

Учир нь уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөр цуцлагдаж байгаа юм.

Мөн хуралдаанаар Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ба өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр сонгох, татварын асуудал, сайжруулсан түлшний хэрэглээ, хангалтын асуудлаас гадна Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг цаг үеийн томоохон асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар удахгүй мэдээлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж