14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно | News.MN

14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ-д хүргүүлээд байна.

/4 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, худалдаа,үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

4.1. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас…” /

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-03 202.21.122.166

Архины үйлдвэрүүдийг бүгдийг нь хаавал дээр.Монголд нэг хүнд ноогдож байгаа архины хувь нь дэлхийд №1 болсон байна. Энэ арай хэтэрсэн асуудал болоод байгааг энэ дарга нар мэдэж байгаа тэгээд хөдлөхгүй байгаад байна. Өөрсдийнхөн мөнгө угаах олох арга нь зогсох гээд байгаадаа учир нв байаа юм

Avatar

Зочин 2019-11-03 115.65.93.30

Архи ба согтууруурлах ундаа үйлдвэрлэхийг хориглооч ээ, архи бол бүх төрлийн хорт хавдрын эсийг тэжээгч, хорт хавдар үүсгэгч гэдгийг Монголын ард түмэнд бүх телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр ойлгуулаач ээ, сурталчлаач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж