Худалдаа, хөгжлийн банк Хаан банкны хувьцааг худалдан аваагүй

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Худалдаа, хөгжлийн банк Хаан банкны хувьцааг худалдан аваагүй

Сүүлийн үед зарим мэдээллийн сайт болон сошиал орчинд Худалдаа, хөгжлийн банк нь Хаан Банкны тодорхой хувьцааг худалдан авч байгаа гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж буйг хариуцлагатайгаар няцааж байна.

Үндэсний хөрөнгө оруулалттай Худалдаа, хөгжлийн банкны богино, дунд хугацааны стратегид банк санхүүгийн зах зээл дээр аливаа нэгэн худалдан авалт хийх төлөвлөгөөгүй бөгөөд цаашид манай банкны бизнесийн нэр хүндэд халдсан, таамгийн шинжтэй, ор үндэслэлгүй мэдээлэлтэй холбохгүй байхыг нэр бүхий мэдээллийн сайтуудад албан ёсоор анхааруулж байна.

Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагаа, хувь эзэмшил нь олон нийтэд бүрэн нээлттэй бөгөөд Монгол Улсын холбогдох бүхий л хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын тогтоосон бусад журмын дагуу явагддаг болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж