iPhone, iPad-даа update хийхгүй бол интернетэд холбогдохгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

iPhone, iPad-даа update хийхгүй бол интернетэд холбогдохгүй

iPhone, iPad-даа update хийхгүй бол интернетэд холбогдохгүй

“Apple” компаниас хэрэглэгчдэдээ хандан анхааруулга гаргажээ. Учир нь зарим хэрэглэгчид ирэх Ням гариг (2019.11.03) гэхэд iPad ,iPhone ухаалаг утсандаа сүүлд гаргасан iOS үйлдлийн системийн шинэчлэлт хийхгүй бол цаашид интернетэд холбогдохгүй болох аж.

2012 он болон түүнээс өмнө үйлдвэрлэсэн Iphone болон iPad хэрэглэгчид үйлдлийн системийн шинэчлэлт хийхгүй бол цаашид байршил тогтоох “GPS” систем, “App Store”, “iCloud”, е-мэйл, интернэтэд холбогдох хөтөч зэргийг ашиглах боломжгүй болох аж. Тиймээс iPhone 5, 4, iPad mini, iPad 2 зэргийг хэрэглэгчид зайлшгүй системийн шинэчлэлт хийх хэрэгтэй аж. Хэрэглэгчдийн ухаалаг төхөөрөмжөөс шалтгаалан iOS10.3.4 эсвэл iOS9.3.6 суулгасан байх шаардлагатай. Одоогийн байдлаар “Iphone” хэрэглэгчдийн тал хувь нь iOS13 үйлдлийн системийг суулган ашиглаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж