Ц.Сандуй, A.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй, A.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноолоо

Ц.Сандуй, A.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноолоо

НЭМЭЛТ:

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусч, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАР ДАВЖ ЗААЛДАНА

А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн "Энэ шүүх чинь юу болчихсон юм бэ. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Гэтэл сая шүүхэд төрийн эрхийг хууль бусаар авах, зохион байгуулах өөр гэмт хэрэг үйлдсэн юм байна. Сонгуулийг будлиантуулсан юм байна гэдгээр зүйлчилж байгаа юм. 2002 оны эрүүгийн хуулийн 82.1 дэх хэсэгт заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийг зүйлчлэх ямар ч боломж байхгүй. Тэрийг өмгөөлөгчид анхнаасаа хэлж байсан. Цагаадах байх гэсэн бодолтойгоор зургаан өмгөөлөгч орсон. Хэргийг өдөржин хэлэлцсэний дараа шийдвэрээ гаргахдаа өөр зүйл заалтаар гаргачихлаа. Хэргийг прокурорын үйлдсэн заалтаар шийдвэрлэх ёстой боловч өөрсдөө өөрчлөөд шийдчихэж байна" гэв.


Г.ДОРЖЗОДОВЫГ ШҮҮХ ТАНХИМААС ГАРГАЖЭЭ

НЭМЭЛТ:  

Ц.Сандуй, А,Ганбаатар нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Дөнгөж сая шүүх хуралдааны танхимаас Г.Доржзодовыг гаргажээ. Тэрбээр шүүх хуралдаанд гэрчээр оролцож байна.


Ц.САНДУЙ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм. Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Тодруулбал, А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт товлогдсон ч  шүүх хуралдаанаар А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 08.30 цагт хийхээр товлосон юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж