Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэргийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэргийн тоо өсчээ

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэргийн тоо өсчээ

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэргийн тоо өсчээ. Тодруулбал, прокурорын байгууллагаас мэдээлснээр улсын хэмжээнд 2019 онд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай" арван хэрэг нээн шалгаж, 100 хувь шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд нийт 90.5 сая төгрөгийн торгууль оногдуулснаас хуулийн этгээдэд 40 сая, иргэнд 50.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Харин 2018 онд дээрх төрлийн хэрэгт найман хэрэг шалгасан бөгөөд зургаан хуулийн этгээд, хоёр иргэнд нийт сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Өөрөөр хэлбэл 2019 онд дээрх төрлийн зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгасан тоо 20 хувиар өссөн дүнтэй байгаа юм.

Мөн дээрх төрлийн хэрэгт хуулийн этгээд гэдэгт арилжааны банкууд багтдаг бөгөөд гаднын иргэдийн талаарх мэдээлэл, харилцагчийн дэлгэрэнгүй мэдээллийг шалгаагүйн улмаас энэ төрлийн хэрэгт холбогддог байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж