Виз олголтын "но"-г илчилсэн 800 Хятад | News.MN

Виз олголтын "но"-г илчилсэн 800 Хятад

Виз олголтын "но"-г илчилсэн 800 Хятад

Виз олголтын "но"-г илчилсэн 800 Хятад

Улаанбаатар хотод байршилтай дөрвөн зочид буудалд  тагнуул, цагдаагийнхан уржигдар шөнө /2019.10.29/ гүйцэтгэх ажиллагаа явуулж, өндөр үзүүлэлттэй 1000 ширхэг компьютер, 10 мянган ухаалаг гар утсаар “зэвсэглэсэн” 800 гаруй иргэнийг саатуулсан нь Хятадын кибер бүлэглэл нэвтэрсэн байсныг илрүүлэв үү гэх дуулианд хөтлөв. Нийслэлчүүд энэ шөнө цурам хийсэнгүй ээ. Үндэсний дата төв, төрийн байгууллагын цахим сан, банкууд халдлагад өртөөгүй биз гэх анхааруулгыг нийтийн сүлжээнд түгээж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэх ёстойг ч сануулаад амжлаа.

Монгол Улс цахим халдлагад өртөх эрсдэлтэй орны тоонд нэрлэгдсээр ирсэн нь болгоомжлол төрүүлсэн нь энэ.

Харин Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэлийн тайлбараар Хятад иргэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Монголд нэвтэрсээр уржигдар 800-д хүрч, цахим ертөнцөд нэвтрэх мэдээлэл авагдсан тул аюулгүй байдлыг хангах зорилгоор гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. Тэд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх  зорилгоор Монголд ирсэн гэдгээ хүлээсэн бөгөөд энэ ажлыг Хятад улсын дөрөв, Монголын нэг иргэн гардаж зохион байгуулсан нь тогтоогдоод байна. Хураагдсан бүх кардыг шалгах ажиллагааг Тагнуул, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эхлүүлжээ.

Хамгийн ноцтой нь, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхээр орж ирсэн эдгээр 800 иргэдэд хаанаас виз олгов гэдэг асуудал хөндөгдөхөд  Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт хамаарах асуудал биш байв. Учир нь тэдэнд жуулчин болон бизнес ангиллын визийг Хөх хот дахь Монголын Ерөнхий консулын газар, Эрээн хотын Ерөнхий консулын газраас ихэвчлэн олгожээ.

Мөн Засгийн газар 2018 оны тавдугаар сарын 23-нд  Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн баталснаар тухайн оныхоо долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Үүнд:

2.1 Дипломат албан зэргийн бүх төрлийн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  15.1.4-т заасан “О”, 15.1.5-д заасан “В” ангиллын 30 хүртэлх хоногийн орох зориулалтын нэг болон хоёр удаагийн энгийн зэргийн визийн зөвшөөрлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад визийн зөвшөөрлийг гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.

4.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.2-т заасны дагуу Монгол Улсад албан хэргээр оршин суух болон түр ирэх, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага виз, визийн зөвшөөрөл олгоно.

4.2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул нь Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөний ноот бичгийг үндэслэн гадаадын иргэнд зохих визийг олгож болно.

4.3. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй улсаас ирж байгаа гадаадын иргэнд шаардлагатай тохиолдолд олон улсын хилийн боомт дээр “орох” виз олгож болно.

4.4. Хилийн боомтод Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д зааснаас бусад Монгол Улсад оршин суугч гадаадын иргэнд уригчийн хүсэлтийг үндэслэн “гарах орох” виз олгож болно.

4.5. Дамжин өнгөрөх визийг хилийн боомт дээр тухайн гадаад иргэний очих улсын виз, эсхүл тийзийг үндэслэн олгоно.

4.6. Аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэнд олон улсын нисэх буудал дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.7-д заасан “J” ангиллын визийг олгож болно гэж зааж өгчээ.

Их, дээд сургууль, сургалтын төвд багшлах гадаад иргэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд виз мэдүүлдэг эрх зүйн орчин ч мөрдөгдөж байна.

Өөрөөр хэлбэл, виз олголт олон толгойтой, нэгдсэн бүртгэлгүйгээс хэн, хэдийд ямар ангиллын визээр Монголд орж ирсэн бэ гэдгийг хянах боломж алга.

Жишээ татвал, Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газраас олгосон визийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь мэдэхгүй, Хил хамгаалах ерөнхий газраас олгосон визийн зөвшөөрөл мөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт мэдэгдэхгүй. Зөвхөн ажиллах хүчний виз авсан иргэд л Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт  бүртгэлтэй байна.

Хууль эрх зүйн энэхүү “цоорхой”-г тэд ашиглав уу гэлтэй,  800-гаараа нэвтэрсэн нь энэ.  Гэтэл Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох FATF-аас саарал жагсаалтын тамга даруулчихаад байгаа хэр нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхээр орж ирсэн гадаад иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл саатуулах байр ч байхгүй мухардацгааж сууна. Зөвхөн энэ хэргийг зохион байгуулсан гэх таван хүн тойрч хариуцлага яригдах нь. Ийм байхад саарал жагсаалтаас гарч чадах уу.

Нөгөөтэйгүүр, Монголын 2.5 сая иргэн ухаалаг утас хэрэглэдэг, 2.2 сая иргэн фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч гэх бардамналын ард үүрэн холбооны оператор компаниуд сим картыг ТҮЦ-ээр зарах нь холгүй ашгийн хойноос хөөцөлдөж, сонгуульд нэр дэвшигчид нь сонгогчиддоо чихэр тарааж буй аятай дугаар "цацдаг" нь 30 мянга гаруй дугаарыг хэн ашигладаг нь тодорхойгүй бүртгэлгүй болгожээ. Гэтэл цахим халдлагыг ухаалаг утсаараа дамжуулан хийх бүрэн боломжтой.

Хэдийгээр дээрх Хятад иргэд цахим гэмт хэрэг үйлдээгүй байж болох ч өндөр үзүүлэлттэй 1000 ширхэг компьютер, 10 мянган ухаалаг гар утсыг ашиглаж, Монголын цахим орчныг удирдаж байсан бол яах вэ?. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтад орсон тэд олон зуун хуурамч хаяг, аккаунт ашиглан сошиалаар нийгмийг давалгаалуулж, монголчуудын тархийг угаах, цаашлаад Монгол төрийн бодлогод нөлөөлөх оролдлого хийсэн бол яах вэ.

Ирэх жил УИХ-ын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ үеэр цахим орчинд “дайн дэгдэж” монголчуудыг монголчуудаар нь даруулах бодлого хэрэгжүүлэх зорилготой байсан бол яах вэ. Одоогоор таамаг хэдий ч эрх зүйн орчин ийм нөхцөлд хүргэхгүй гэх баталгаа алга.

Яаралтай Гадаадын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчилж, хүлээлгэх хариуцлагагыг тодорхой болгож, Засгийн газар виз олголтын журмаа хяналттай болгохгүй бол дараагийн 800 иргэн нэвтрэх ээлжээ хүлээн суухыг үгүйсгэх аргагүй юм.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-31 66.181.176.15

Жуулчидийн тоо өсч, доллар орж ирээд байгаа гээд л мэдээлдэг нь иймэрхүй юм байдаг ажээ.

Avatar

Зочин 2019-10-31 202.126.88.158

Batzandan Dariganga hvn. Dariganga Mongoliin hariyand orood 100-Han jil bolj bna. Hyatad orood irvel tosood l avah uls daa. Ulaan ch bvr saidiin suudal Olson baival Beenind ch baij medeh l hvn dee.Batlaga bol Lhasad handraatai l baih…

Avatar

Зочин 2019-10-31 66.181.184.144

zohion baiguulsan neg mongol hyn baigaa bol ter ni hen be yuun hyn be.

Avatar

Зочин 2019-10-31 202.21.108.175

Хятадууд Монголыг дэндүү дээрэлхэж байна шүү. Онгоцны буудалд очихоор нил Хятададууд. Эсвэл нил Солонгосууд болсон байдаг. Тэд Хятадаар ,Солонгосоор яриад шаагилдаж байгааг хараад олон хүн энэ чинь Монголд биш гадаадад байгаа юм шиг байна гэдэг. Монголд юу ч хийсэн хуульгүй юм шиг явж болдог . Эх орондоо байснаас Монголд дураараа дургиж, эзэн нь юм шиг аашилж байхад амар байдаг юм болов уу.

Avatar

зочин 2019-10-31 203.91.115.41

Улаанбалаар орсон зөлуугийн яриад байгаа батлагдаж байгам болов уу Батзандангийн ахыг шалгаж байгам уу

Avatar

Zochin 2019-10-31 103.14.37.8

Уг асуудалд Монгол улс албан ёсоор эсэргүүцэл илэрхийлэх ёстой.

Avatar

Зочин 2019-10-31 78.187.120.177

Цогтбаатар сайд үгээ хэлж огцормоор юм даа, энэ гадаад харилцааны ноцтой асуудлууд гараад байхад Гадаад яам юу бодоэ сууна вэ

Avatar

зочин 2019-10-31 66.181.169.116

бүхэл нэг угсаатан хүмүүсийг хооронд хагаралдуулах санаатай халх дөрвөдөөр нь хэрэлдүүлдэг

Avatar

Зочин 2019-10-31 202.179.31.35

harin tiim shu!!!!!!!!!!!!!!!!!! http://www.sonin.mn ih sejig buhii sait Ene tagnuul uul ni sain shalgabal zugeer l iumsan. Anh hen uusgesen, sanhuujilt enee teree geed. Ih zevuun sait bgaam daa.

Avatar

Халх 2019-10-31 202.9.42.213

Энэ яах аргагүй Нямдорж, Батзандан нарын гай!! Одоо Энхтүвшин Хятадуудыг визгүй зорчуулна гэх ,хуулийн, төслөө татаж авахгүй бол монгол улс хятадчилагдах аюул нүүрлэж байна. Энэ тэнэг мангаруудаар дүүрсэн УИХ нь бушуухан хугацаа нь дуусаж тараасай!!

Avatar

Иргэн 2019-10-31 192.82.71.14

Өилчнэртээ гарч байгаа үхэр шиг Монгол руу хятадууд цувж байна энэ нь хамаагүй виз олгох болон орж ирсэн иргэдэд хяналт тавьж чадахгүй юу дуртайгаа хийж дураараа тэнүүчлэх боломж олгож байгаа төрийн буруу

Avatar

Судлаач 2019-10-31 103.216.196.8

Шинжаанд 3 тай нялх хүүхдүүдийг эх эцгээс нь хүчээр салгаж шорон маягын газар хятад хэл зааж, эмэгтэйчүүдийг нь оёдлын үйлдвэр нэртэй мөн шоронд боолчлох мөн хүмүүжүүлэх, охидуудыг нь хүчээр хятадтай суулгах, эрчүүдийг нь шоронд хатаах..үүнд хоер зовхинд нь модон чигчлүүр тэвкдэж, хумсыг нь арагш нь бахиар сугалж авах… мэтээр ТАМЛАН ЗОВООЖ үүнийгээ олон улсад хэт даврагсадтай тэмцэж байна гэж тайлбарладаг.энэ бол ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХИЙЖ БУЙ БАЛМАД ЯРГАЛАЛ.наадуул чинь засгийн газрынх нь ил

Avatar

Мөрдөгч 2019-10-31 45.92.32.8

Даанч сүүлийн үед хүмүүсийг МОЯА гэж доромжилсон нэг бол үндэстэн хоорондын яс хаясан юм ихсээд байсын.харахаар дан хятадыг магтан дуулсан сайшаасан хөгжил дэвшлийн нь биширсэн аккуантууд.монголоо магтан дуулбал МАНГАРДУУ гэсэн ухагдахууныг суулгасан байгаа байхгүй юу.тэгээд казахуудруу дайрсан харахаар мөн л Хятадын талыг баримтлагч нар.ж:жиргээнд энэ талаар дандаа дайрдагууд нь бүгд шахуу Хятадууд шүү дээ ц.болормаа….гээд жагсаалт бий бий.жоохон наадуулаасаа заайгаа барихгүй бол хэцүүджээ

Avatar

Зочин 2019-10-31 202.179.31.35

tiim shu!!!!!!!!!!!!!!!!!!111

Avatar

Зочин 2019-10-31 109.68.188.106

Нэн харамсалтай. Энэ зөвхөн мөнгө угаах хэрэг биш болов уу? Цаанаасаа даалгавартай, наанаас нь тосож үйлчилдэг эрх мэдэлтнүүд байгаа гэдэг нь тодорхой. Улс орны маань тусгаар тогтнол алдагдчихсан юм биш үү? Энд Ми Энхболд холбоотой гэж бодож байна. Гадаадын иргэн харъяатыг бүртгэх газрын дарга Мөрөн юу хийж худлаа ярьж суудаг байна. Бүх хүмүүсийн хурууны хээг авч дахин оруулж ирэхгүйгээр хөөж гаргая. Толгойлогчдыг нь баривчилж хорих, цаазлах арга хэмжээ авая.

Avatar

Зочин 2019-10-31 103.212.117.101

Цогтбаатар, Батнзандан, Нямдорж нарын хийж буй ажил! Эднийг дахиж бvv сонгоорой монголчуудаа!!! Дээр нь хятадуудын Монголд визгvй зорчуулна гэж зvтгэж буй Энхтvвшин МАН-ын дахиж бvv cонгоорой монголчуудаа!!!

Avatar

Зочин 2019-10-31 103.212.117.101

Батзандалчин УИХ-ын гишvvн албан тушаалаа ашиглаж компьтер мэдэхгvй, боловролгvй терсен ахыгаа Цогтбаатарыг гуйж байж эхнэртэй нь Хех Хотод консулаар суулгасан. Енеех нь Монголын виз беендеед зараад хувьдаа менге цохиод сууж байдаг гэж емнех Еренхий консул нь Улаан балд орохдоо ТВ-ээр хэлсэн! Батзандалчингийн балаг! Батзанданг бvv дахиж сонгоорой!!!

Avatar

Зочин 2019-10-31 139.5.218.72

ОДОО МОНГОЛ УЛСАД БАЙГАА АРВАН ЗУРГААН МЯНГАН ХЯТАД ЯГ ХААНА ЮУ ХИЙЖ БАЙГААГ МЭДДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДБ БАЙНА УУ. ТЕГ ЦЕГ МАШ МУУ БАЙНА. МУУЛААД БАЙДАГ КОММУНИСТ НИЙГЭМД ЧИНЬ БОЛ ТЭГЭЖ АРВАН ЗУРГААН МЯНГАН ХЯТАДЫГ ОРУУЛАХ Ч ҮГҮЙ, ОРУУЛСАН Ч ХААНА ЮУ ХИЙЖ ХЭНТЭЙ УУЛЗАЖ, ТЭР БҮҮ ХЭЛ ЮУ ИДЭЖ ЯМАР МОНГОЛ ХҮҮХЭН ШААЖ БАЙГААГ НЬ МЭДДЭГ БАЙСАН ШҮҮ. ХЯТАДЫН ТАГНУУЛ НЯМДОРЖИЙЙГ ҮТЭР ТҮРГЭН БУУЛГА, ҮДСЭН ХЯТАДУУДЫГ НЬ АЛБАДАН ГАРГА.

Avatar

xylgar shar 2019-10-31 202.131.245.170

enhtywshin gej 1 my yrwaldsan n**** hen bailaada 10 jild s** xogiinshdeee yadgin doromjillo geed shorond hiildee

Avatar

Зочин 2019-10-31 139.5.218.72

БАТЗАНДАН ПОПОР л***р НОХОЙН ГӨЛӨГИЙН НЭГ ҮҮРНИЙ ГӨЛӨГ АХЫГ НЬ ЗАЙЛУУЛААЧЭЭ. МУУ ЛАЛАРУУДААС БОЛЖ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ МОНГОЛЧУУДЫН МОНГОЛЧУУД БОЛОН ЦАГААН ЯСТНУУДЫН ЯЗГУУР ЭРХ АШИГ ХОХИРОХ ЁСГҮЙ ШҮҮ. АЛАЛЦУУЛ АЛАЛЦЪЯ НЭГЭНТ АЛДААД БАЙХ ЮМ Ч АЛГА. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЦААШИД ДЭВЧИШГҮЙ НЬ. ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГАД БАЙГАА ӨМХИЙ л***р э****з ХЯТАДЫН ТАЛЫГ БАРИМТЛАГЧИД ТЭДНИЙ ТУСГАЙ АЛБАНД ЭЛССЭН ГӨЛӨГНҮҮДИЙГ НОХОЙ ШИГ БУУДАЖ *л.

Avatar

Бат 2019-10-31 49.0.135.2

Хариуцсан сайд нь хариуцлага хүлээгээд огцрох ёс зүй байхгүй л дээв Ёстой эмгэнэл юмаа

Avatar

Зочин 2019-10-31 202.21.108.247

Батзандангын гэр бүл, удам угсаа гарал нэгтнүүдийг Монгол төрлүү нэг алхам ч бүү ойртуул.

Avatar

Irgen 2019-10-31 202.131.225.197

Nuguu Batzandangiin ah ene ter n yarigdaad bsn VISA naimaalah ajlaa ehelchihsen ym bishuuu. Shalgahad iluudehgui shuuu

Avatar

зочин 2019-10-31 203.91.119.42

зөв нийтлэл байна, сэтгүүлч хүн яг ингэж асуудлыг хөндөж бичих ёстой харин шуугиан дэгдээх, хүнийг гутаан доромжлох хэлбэрээр нийтлэл бичдэг болсон нь мэдээллийн үнэ цэнийг алдагдуулдаг гэдгийг бид анхаарах цаг болсон

Avatar

zochin 2019-10-31 202.179.27.6

Enchtuvschin, Nymdorj ,Chogtbaatar ta nar bugdiig medej baisan , dundaas n jaal mongo unagaj avsan biz ter oilgomjtoi, odoo ta nar deer n ESaid ,ter Ounerdene, Nymbaatar ,Batzandan ta nar bugd ogchor. Yagaad ulsiin ajliig ulam chundruulj doroituulaad baigaa um???, ter tagnuul,tsagdaagiin baiguullaga zaaval tsaad ezdiin turgen ilruulj il bolgo.

Avatar

zochin 2019-10-31 103.14.37.8

Цаг цагаараа байдаггүй, Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж Хятадын мөхөл нь ойртож байгаа биз.

Avatar

Зочин 2019-10-31 202.126.88.201

Батзандангийн ах виз олгодог хүн шүү дээ

Avatar

Зочин 2019-10-31 202.21.122.166

Энд нөгөө хятадуудыг оруулж ирээд ажлаа хийлгэе гэдэг Номтойбаяр мэтийн нөхдүүд ч холбоотой байгаа ч юм билүү яаж мэдэхийн. Зүгээр ч нэг олноороо ингэж чөлөөтэй явна гэж үгүй ээ наад төрийн гарууд чинь холбоотой байгаа. Номбаяр ярьж байсан биздээ яадгийн оруулаад ажлаа хийлгээд буцаагаад явуулая гээд солироод байсан тэгвэл биелэлээ олж байгаа юм байна л даа

Avatar

Цагаан 2019-10-31 64.119.27.49

1.Шалган нэвтрүүлэх албыг Хил хамгаалах газраас салгаж, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт буцааж өгөх.
2.Гадаад орнуудад суух консулаар төрийн өндөр албан тушаалтны хамаатан, садангуудар биш ТЕГ, ГИХАЭГ-ын мэрэгжлийн ажилтнуудыг томилох.

Avatar

Зочин 2019-10-31 202.21.122.166

энэ шударга юм яриад суудаг нөгөө Нямдорж сайд маань яг юу хийж байсан бэ.Улс орныг чинь нэг л өдөр хятадууд эзлэх нь байна шдээ. худлаа ТВ -ээр шударга эх оронч юм яриад байдаг.Эсвэл нас бие чинь дийлэхгүй юм бол ажлаа өгөөд суугаач ээ. суудлаа өгөөд яваад өгөөч зайлаач энэ төрөөс.Цагдаа тагнуул нь гэсэн тусгаар улсын хүчний байгууллага юм бол үзүүлээч тэр сүр хүчээ улс орноосоо зайлууулаач наад үмхий х***а нараа

Avatar

Зочин 2019-10-31 202.70.37.2

Виз өгөх нь гол асуудал биш орж ирсэн хойно нь Буулгасан буудал урьсан хүн байгууллага хариуцах хариуцлага сул бна. Жуулчны виз авч өгсөн байгууллагатай хариуцлага тооцож дахин виз хүссэн хүсэлтийг хүлээж авахгүй байх хэрэгтэй Тэрнээс мөрөөрөө 30 хоногийн визтэй орж ирээд хугацаандаа гараад явчихдаг Гадаадын иргэд 800 биш хэдэн зуун мянгаараа байна. Манай элчин төлөөлөгчдийн газарт ар өврийн хаалга авилгал хавтгаарсан нь энэ байдалаар илэрч байна

Avatar

Зочин 2019-10-31 103.212.117.101

Батзандан хэл мэдэхгvй, компьютер мэдэхгvц терсен ахыгаа залуу эхнэртэй нь Хех Хотод консулаар суулгаж егееч гэж гуйхаар нь Цогтбаатар суулгаад, енеех нь виз зараад ийм байдалд хvргэсэн гээд ааль хэдийнэ гарсаан хе! Одоо МАН Цогтбаатар, Нямдорж, Батзанданг терд ойртуулахгvй байж л энэ асуудал зогсоно! УИХын гишvvн болсон сэтгvvлч Оюунчимэг насаараа автусны кондуктор хийсэн боловсролгvй терсен эгчийгээ УИХын гишvvн болонгуутаа Чингэлтэй дvvргийн Гэр бvл хегжлийн газрын дарга болгосон гэсэн!

Avatar

ӨТНҮҮД 2019-10-31 202.21.108.136

ЭНЭ ЭНХТҮВШИН, НЯМДОРЖ МЭТИЙН ТӨРД ТӨРЖ ӨТӨЛСӨН ӨМХИЙ ӨТНҮҮДИЙГ ОДОО ЗАЙЛУУЛАХ БОЛООГҮЙ ЮУ. УРД ХӨРШ ТЭДНИЙГ БҮР ТӨМСГӨӨР НЬ УЯЖ АВААД ГАРТАА БАТ ОРУУЛСАН БОЛТОЙ

Avatar

Зочин 2019-10-31 103.57.95.122

ХӨХ ХОТЫН КОНСУЛ МӨНХЭРДЭНИЙН ЭХНЭР ВИЗ ДЭЭР СУУДАГ БСН ШД.

Avatar

Зочин 2019-10-31 103.212.117.101

Менх-Эрдэнэ аль Цагаан сарын дараа халагдсан. Энэ хятадууд 8 сараас орж ирсэн гэхээр 8 сараас хойш виз авсан хятадууд гэхээр Батзандангийн компьютер мэддэгvй ах, залуу эхнэртэйгээ нийлж зарсан беендсен визнvvд байна! Батзандан гэр бvлээрээ Монголд естэй хятадын хулгайч байна!!! Дахиж бvv сонго!!!

Avatar

ZOCH 2019-10-31 192.82.73.100

Bid bodlogui uchraas sunuj b.na. hetsuu ued hyatad-g vizgui oruulna gedeg sanaa Mongol hun buriig buhimduullaa. Huchnii baiguullaga sain ajillajee

Avatar

Ө.Энхтүвшин хуулиа эгүүлэн тат 2019-10-31 64.119.24.100

Ө.Энхтүвшин хуулиа эгүүлэн тат. Монгол улс, Монголын Ард түмэнд битгий гай чир. Визгүй зорчих хуулиа нэн даруй эгүүлэн тат

Avatar

zochin 2019-10-31 103.14.37.8

Хятадын гадаад бодлого шүүдээ

Avatar

Зочин 2019-10-31 64.119.24.243

Хөх хотын консул асан мөнхэрдэнэ энэ талаар сануулж байсан санагдах юм. Замбараагаа алдсан мөнгөөр үйлчилдэг болсон гэх мэтээр, батзандангийн ах нь энэ ажлыг гардан хийж байгаа гэсэн биз дээ. Үнэн үг хэлсэн д хүн өшөөтэй гэгчээр буруушаагаад л өнгөрсөн гэтэл бодитой байсан нь харагдаж илэрлээ шүү дээ. Харамсалтай бас аймшигтай байна.

Avatar

БААТАР 2019-10-31 192.82.66.194

НЯМ ДОРЖ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВАРЫГ САЙН БИЕЛҮҮЛЖ БАЙСАН БАЙНА ШҮҮ

Avatar

БААТАР 2019-10-31 192.82.66.194

ТЭР ОЛОН ГАЗРААС ВИЗ ОЛГОДОГ ХУУЛИЙГ ХЯТАДЫН ЗАХИАЛГААР БАТЛУУЛСАН БАЙЖ ТААРНА .ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ НАРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2019-10-31 107.181.177.133

Манай Босоо хөхийн Оркууд гудамжинд Хужааа хайгаад яваад байсан Онлайнд байсан байна шдээ. Аргагүй хоцрогджээ хөөрхий. Юун Танк вэ. Зүгээр л Монголыг CLICK FARM хийдэг бааз болгочихсон байна шдээ. Баян Хятадууд гуйлагчин Монголчуудаар тоглож байна дөө.

Avatar

Зочин 2019-10-31 107.181.177.133

Манай Босоо хөхийн Оркууд гудамжинд Хужаааа хайгаад яваад байсан Онлайнд байсан байна шдээ. Аргагүй хоцрогджээ хөөрхий. Юун Танк вэ. Зүгээр л Монголыг CLICK FARM хийдэг бааз болгочихсон байна шдээ. Баян Хятадууд гуйлагчин Монголчуудаар тоглож байна дөө.

Avatar

зочин 2019-10-31 66.181.177.64

Нөгөө нямдоржтой хүүтэй нь үзээд бсан хөх хотын консул залуу үнэн юм яриад байжээ Батзандангийн ах мөнгө хийж эхэлжээ дүү нь сонгуулийн мөнгөтэй болно

Avatar

Цогтбаатар 2019-10-31 64.119.25.124

Манай төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу,хаана хаанаа хариуцлага суларсаны бодит баримт .Иймээс хариуцлага алдсан Цогтбаатар,,Нямдорж, Гэрэл нарыг нэн даруй ОГЦРУУЛАХ нь зүйтэй байна.

Avatar

зочин 2019-10-31 202.9.43.107

Хэн нэгэн Монгол дарга л эндэх ажлыг нь зохицуулж ,зохион байгуулж өгсөн байж таараа шдээ !!! .. Тэрнээс биш таг харанхуй амьтад ирээд ийм ажил хийгээд сууна гэж байхгүй шдээ …. Зохион байгуулагчийг нь ТӨРИЙН АВИЛАГАЧИДААС л хайх хэрэгтэй дээ …

Avatar

Зочин 2019-10-31 103.212.117.101

Хятадын тагнуул Нямка сайд нь байна ш дээ! 30 жил Хятадад зvтгэж байгаа гээ биздээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж