Найзууддаа энэ ѳдрийн мэндийг хүргэе! Энэ удаа үнэртэнд дурлагсад хэдэн сүрчигтэй байвал зохих талаар зѳвлѳгѳѳг ѳгье. Миний бодлоор дурлагсдад дараахь 15 сүрчиг байх хуультай. Үүнд:
1. Ѳдѳр тутмын (Office/school) Энэ нь та ѳдѳр тутам ажил сургууль дээрээ түрхдэг таны үнэрний гарын үсэг болсон сүрчиг юм. Ихэнхдээ бусад хүмүүстэй агаарын солилцоо муу орчинд хамт байх тул энэ үнэртэн нь хурц биш боловч таны ажил хичээлийн ѳдрийг дааж гарах сайн чанарын танд амжилт бүтээлтэй сурж ажиллах сэдэл тѳрүүлсэн эд байна.
2. Ажил хэргийн уулзалт ярилцлагын (Business meetings or interviews) Энэ нь чухал зүйл ярилцах үед хүний анхаарал сарниулахгүй боловч ярилцаж буй хүнд таныг итгэл даадаг бѳгѳѳд гоо сайхны нарийн мэдрэмжтэйг харуулсан сонгодог сүрчиг байна.
3. Амралтын ѳдрийн (Weekends/Vacation) Таныг үнэрээрээ амраадаг бѳгѳѳд та түрхэхэд ажил сургуулиа марттал ѳѳр ертѳнцѳд аваачдаг ѳвѳрмѳц урам сэтгэмжтэй сүрчиг.
4. Шоудах (Clubbing) Энэ нь та найзуудтайгаа гадуур баар шѳнийн клубуудээр цэнгэн бүжиглэх үеийн сүрчиг юм. Иймд энэ нь олон хүнтэй газарт хүмүүсийн хѳлс, тамхи ба согтууруулах ундааны үнэрийг дарахаас гадна таныг олон хүн дундаас онцгойруулан үнэртүүлэх чадвартай байх ёстой.
5. Болзооны (Dating) Анх уулзаж буй бѳгѳѳд сонирхол татсан хүндээ онцгой сэтгэгдэл тѳрүүлэн дурыг нь булаах ховстой сүрчиг. Tаны эмэгтэйлэг, энхрийхэн эсвэл эрэгтэйлэг талыг тань тодотгосон тансаг зэрэглэлийн сүрчиг байна.
үргэлжлэл: Ochko's Hobby Page