3.8 тэрбумыг бэлгэнд авсан залуу

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

3.8 тэрбумыг бэлгэнд авсан залуу

3.8 тэрбумыг бэлгэнд авсан залуу

Хятадын 24 настай залуу эмийн бизнес эрхлэгч эцэг, эхээсээ 3.8 тэрбум ам.долларыг өвлөн авснаар ганц өдрийн дотор дэлхийн толгой баячуудын тоонд багтаж, дуулиан тарилаа.

NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа шинэхэн тэрбумтан Эрик Цэг танилцуулж байна.


БЛИЦ

НЭР: Эрик Си Цэ

НАС: 24 (1995 оны наймдугаар сарын 16 төрсөн)

ТӨРСӨН: АНУ-ын Сиэтл хот

ГЭР БҮЛ: эцэг Цэ Пин, эх Чэн Чун Лин, эгч Тереза Цэ

БИЕИЙН ХАРЬЦАА: 170 см өндөр, 65 кг жинтэй

Эрик Хятадын эм үйлдвэрлэлийн компанийн эзэд болох эцэг, эхээсээ 3.8 тэрбум ам.долларын өртөг бүхий хувьцаа өвлөж, гүйцэтгэх захирлаар томилогдсоноор Азийн тэргүүн баячуудын тоог нэгээр нэмэв. Эриктэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Хятад улс анх удаа тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ыг давж гарсан мэдээлэл өндөр авч байна. Түүнчлэн Эрик компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсноор жил бүр 498 мянган ам.долларын цалин, урамшуулал авна. Ийнхүү тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон алдартай кино найруулагч Стивен Спиелбэргээс ч баян болжээ. Эрикийн эцэг, эх нь компанийн 8.5 тэрбум ам.долларын өртөг бүхий хувьцааг хамтран эзэмшдэг аж. Эцэг нь баян бизнесмен төдийгүй улс төрд нэр нөлөөтэй. Тухайлбал, эцэг нь Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх чуулганы гишүүн аж. Түүний эгч Тереза мөн гэр бүлийн компанийн 11 хувийн хувьцааг эзэмшдэг ба энэ нь ойролцоогоор 1.96 тэрбум ам.доллар аж. Өдгөө Хятадын баячуудын жагсаалтын найман хувийг эм үйлдвэрлэгчид эзлэх болжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

ЗАВГҮЙ БИЗНЕСМЕН

Эрик бол завгүй залуу. Тэрбээр Хонгконгод байрлах таван компанийн захирлаар ажилладаг тухай “South China Morning Post” сонинд мэдээлжээ. Тухайлбал тэрбээр, “Liepin America” гэх Хятад дахь хамгийн том дунд болон дээд түвшний ажил зуучлалын цахим платформын Хойд Америк дахь гүйцэтгэх захирлаар ажилладаг. Эрик Пенсильванийн Их сургуулийг төгсмөгцөө 22 насандаа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр олон тэрбум ам.долларын хувьцааг өвлөж авсныхаа дараа хэлэхдээ “Манай эцэг эх, гэр бүлийн настнууд миний чадварт бүрэн итгэж, ямар эргэлзээгүй тусалдаг. Би 19 настайдаа эргэн тойрны хүмүүстэй хэрхэн эерэг энерги, урам зориг түгээх вэ хэмээн боддог байсан” хэмээн ярьжээ. Эрик АНУ-ын Пенсильванийн Их сургуулийн Вартон сургуулийг төгсөж, “Шварцман сан”-ийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Хятадын Циньхуа их сургуульд элссэн байна.

ТАНСАГ БАЙДАЛ БОЛ ТҮҮНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ

Хэдийгээр Эрик хэдхэн хоногийн өмнө тэрбумтан болсон ч түүний Инстаграм хуудас дахь тансаг амьдралын хэв маяг олон жилийн турш олны анхаарлыг татаж иржээ. Түүний Инстаграм хуудас алдартнуудтай инээмсэглэн авхуулсан зургуудаар дүүрэн аж. Тухайлбал, тэрбээр “NBA”-гийн хятад сагсан бөмбөгч Яо Минтай Дэлхийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр, Венец дахь Bulgari шоуны үеэр загвар өмсөгч Бэлла Хадидтай, Нью-Йорк хотноо дуучин Рианнатай, Монакогийн гүнж Шарлен, Францын экс тэргүүн хатагтай Карла Бруни нартай авхуулсан зургаа нийтэлжээ. Түүнчлэн Альпийн нуруу дээгүүр нисдэг тэрэгтэй зугаалж, Багамын аралд дельфинтэй сэлж, Тайландад далай дээгүүр шүхрээр нисэх зэргийг “өдөр тутмын” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна. Бээжин хотноо энэ аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг тунхагласны 70 жилийн ойг тэмдэглэх тусгай хүндэтгэлийн арга хэмжээнд Эрик уригдан оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж