Грек, Македоны хил дээр зөрчил үүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Грек, Македоны хил дээр зөрчил үүсчээ

Грек, Македоны хил дээр зөрчил үүсчээ

Грек, Македоны хил дээр цагаачид болон цагдаа нарын хооронд зөрчил үүсчээ. Македоны хилээр даваа гаригт /IX.7/ 5000 гаруй хүн нэвтэрсэн боловч Грекийн хилийн цаана 8000 гаруй хүн үлдсэн байна.

Македоны хилийн цагдаа нар олон мянган хүнийг тогтоон барихыг хичээсэн хэмээн дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Хил дээрх зөрчил мөргөлдөөний үеэр цагдаа нар цагаачдыг бороохойдсон хэмээн “AFP” агентлагийн гэрэл зурагчин ярьсан байна. Цагаачид Македоноос Серби хүрснээр цааш Унгар болон Европын холбооны бусад орныг зорьж байгаа аж.

Македоны албаныхан өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдрөөс хойш 60 мянга гаруй цагаачийг дамжин өнгөрүүлжээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж