"800 хятад иргэний асуудал Монголын төрд өгсөн маш том сануулга" | News.MN

"800 хятад иргэний асуудал Монголын төрд өгсөн маш том сануулга"

"800 хятад иргэний асуудал Монголын төрд өгсөн маш том сануулга"

"800 хятад иргэний асуудал Монголын төрд өгсөн маш том сануулга"

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн  асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-БНХАУ-ын 800 орчим иргэн манай улсад хууль бус гэмт хэрэг хийсэн байж болзошгүй үйлдлийг хуулийн байгууллага гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлж, одоогоор шалгах үйл явц явагдаж байна. Болж өрнөсөн уг үйл явдалд АН ямар дүгнэлт хийж байна вэ?  

– Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь сул, хариуцлагагүй байгааг харуулсан үйл явдал боллоо. Анхнаас нь манай улсад орж ирэхэд нь яагаад хяналт тавиагүй юм, бүртгэл судалгаа дутмаг, яахаараа нэг газар олноороо цугларч, их хэмжээний IT тоног төхөөрөмжүүдийг юунд ашиглаж байв гэх мэт энэ олон асуултын хариултад холбогдох хууль хяналтын байгууллагууд нь хариулт өгөх байх. Өнөөгийн Засгийн газрын хариуцлагагүй байдлыг илэрхийлсэн сонгодог жишээ. Хэрэв эзэнтэй, хуультай улс орон байсан бол ийм зүйл гарахгүй. Олноороо зохион байгуулалттай хууль зөрчсөн, аливаа үйл ажиллагаа хийх нь бүү хэл тухайн улс руу зорчих виз гаргуулахын тулд бүтэлгүйтдэг явдал өдөр бүр иргэдэд тулгарч байгаа. АНУ шиг биш юмаа гэхэд ядаж тусгаар улс, хууль хяналттай улс юм бол арай л өөр байдлаар асуудалд хандах ёстой. Хяналт тавьдаг байгууллагууд нь шалгаад асуудлыг тодорхой болгох байх. Энэ бол Монголын төрд өгч байгаа маш том дохио. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хэмжээнд байж чадахгүй байна шүү гэдгийг харуулсан сануулга боллоо. Ард иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрх нь үндсэндээ алдагдлаа.

-Ажиллагааны явцад Монголын үүрэн холбооны операторуудын 10 мянга орчим дугаар хурааж авсан. Энэ нь үүрэн телефоны компаниуд хяналтгүй дугаар олгодог байдал замбараагүй болсныг илтгэх байх? 

-Тийм ээ. Хууль хяналтын байгууллагууд болон IT компаниуд маш сул байна. Тэдний бүртгэл судалгаа доогуур түвшинд байна. Шууд хэлэхэд, Засгийн газар, ХЗДХЯ, түүний харьяа байгууллагууд үндсэндээ маш сул ажилладгийг харууллаа. Цаашид хяналт, шалгалтаа чангатгах ёстой. Бид ямар хоёр том гүрний дунд оршиж байгаа билээ гэдгээ тооцох хэрэгтэй. Хэтэрхий задгай, хариуцлагагүй байгаагийн жишээ.

УИХ-д Цахим бодлогын түр хороо хүртэл байгуулагдсан. Гэтэл өнөөг хүртэл үр дүн гарсан юм алга. Өнөөдөр цахим хэрэгслээр бусдыг гүтгэх, харлуулах явдал гэмт хэрэг биш болсон. Хэн дуртай нь бусдыг дураараа гүтгэдэг явдалд хэн ч хариуцлага тооцдоггүй. Сүүлдээ Зөрчлийн хуулиар торгуулийн шийтгэл оноосон төдий өнгөрч байгаа нь бусдыг зохион байгуулалттайгаар гүтгэдэг бүлэг этгээдүүдэд маш том боломжийг олгож байгаа. Хувь хүний нэр хүндийг хамгаалах, эрх чөлөөг хамгаалах нь ардчилсан улс орны хамгийн чухал асуудал. Манай намын үзэл баримтлалд ч гэсэн хувь хүний эрх чөлөөг, хуулийн засаглалыг, хувийн өмчийг дээдэлнэ гэж тусгасан. Гэвч өнөөдөр нийгэмд байдал эсрэгээрээ хувь хүний өмчид хамаагүй халдаж байна. Хууль хэрэгжиж байгаа тохиолдол тун ховор. Хэн нэгэн дарга гарч ирээд үг хэлэхэд тэр нь хууль шиг хэрэгждэг атлаа хууль нь хуулийнхаа дагуу хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

-УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Өнөөдөр Хятадууд манай улсад чөлөөтэй орж, гарч байхад дээр нь нэмж Чөлөөт бүс байгуулж, Хятад иргэдийг 30 хоног визгүй зорчуулах шаардлага байгаа юм уу?

-Чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа. Зах зээлийн харилцаанд шилжихийн тулд Чөлөөт бүсийг олноор байгуулах ёстой. Гэхдээ маш сайн бодох асуудал. Ер нь бол бүртгэл, судалгааг маш сайн хангаж байж ийм алхам хийх хэрэгтэй. Гэтэл одоо өчнөөн зуугаараа IT тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нөхдүүд орж ирэх хэмжээнд орчныг нь бүрдүүлсэн гэдэг чөлөөт бүс байгуулахад ямар нөхцөл байдал бий болохыг таамаглашгүй. Чөлөөт бүсэд хэрэгжих эрхзүйн орчин, хяналтыг маш сайтар бүрдүүлэх шаардлагатай. Манайх шиг бүртгэл судалгаа тааруу улсын хувьд визгүй зорчих гэдэг нь сайн зүйл биш. Манай улсын иргэд хөрш орнууд руугаа визгүй зорчиход тухайн улс орны үндэсний аюулгүй байдалд бараг сөрөг нөлөө байхгүй. Харин эсрэгээрээ манайд тэд визгүй зорчих нь эрсдэлтэй. Энэ боломжийг их, бага хэмжээгээр олгох цаг хугацаа нь ч одоо биш. ХЗДХЯ-ны харьяа бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэх, гадаад паспортыг Хятад иргэд болон бусад орны иргэдэд маш ихээр гаргаж өгдөг гэсэн мэдээлэл одоо ч гэсэн яригддаг. Үүнийг хянаж, шалгаж байгаа асуудал ч алга.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулахтай холбоотойгоор хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Танай нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах зарчмын гурван саналаараа эрх баригч намтай зөвшилцөж чадсан уу?

-Эрх баригч нам манай намын саналыг хүлээж авах эсэх асуудлаар дотроо ярилцаж байгаа юм билээ. Одоогоор  энэ асуудлаар албан ёсоор уулзаж хэрхэн, яаж хамтарч ажиллах талаар ажил хэргийн яриа өрнөөгүй байна. Манай намын тавьсан үндсэн гурван шаардлагыг хүлээж авбал цаашаа Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоод явна. Хэрэв саналыг хүлээж авахгүй тохиолдолд цааш хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэсэн байр сууриндаа хэвээр байгаа. Гурван саналаа бид хатуу барина.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг ямар үндэслэлээр оруулж байгаа юм бэ?

-Засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгох үүднээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг оруулсан. Засаглал тодорхой байж төрийн институт хоорондын харилцаа болон төрийн үйл ажиллагаа жигдэрнэ. Одоо институт хоорондын харилцаа тодорхой бус, хуулийн давхардалтай байгаагийн улмаас янз бүрийн үл ойлголцол бий болж байгааг нийгэмд хүн бүхэн анзаарч байгаа байх. Үүнээс болж төрийн ажил гацдаг зэрэг хүндрэлүүд гарч байгаа. Цаашид ийм байдал гаргахгүйн тулд парламентын засаглалтай улс орон юм бол сонгодог парламентынхаа засаглалыг бэхжүүлэх шаардлагатай. Энэ саналын хэрэгжилтийн хугацааг 2025 он байхаар батлах боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar
Avatar

Зочин 2019-10-31 202.126.88.171

Manai tsagdaa tagnyyl Harin sain ajilsan gej bodoj bna anhnaas ni gants negiig ni svrjigneed barisan bol iim Tom hereg ilerehgvi baih barisan baih 8 n Sara as ihleed tagnaj hynaj bsan gesen

Avatar

Зочин 2019-10-31 150.129.141.44

Баянголын бичилийн байрнуудын дээврийг засуулж буян болохгүй юм байх даа. Өөр ч хүсэх юм алга

Avatar

Зочин 2019-10-31 59.153.113.89

Хэт их ардчилал гэж донгодож явсны чинь гай зээл тусламж замбараагүй авсны чинь гай за юу дуракуудаа та нараас болж улс орон минь сүйрсэн

Avatar

Зочин 2019-10-31 202.131.245.243

БУУРАЛ ДАРГЫН ҮЕД БУМАН ҮЕЭРЭЭ ИДЭХ БАЯЛАГТАЙ БАЙЖЭЭ.

БҮТЭЛГҮЙ НОВШНУУДЫН ҮЕД БУУРЬ СЭЛГЭХ ГАЗАР Ч ОЛДОХГҮЙ НЬ.

Avatar

Зочин 2019-10-31 202.126.88.156

Мэлхий Эрдэнээр чи 800 хужаагаас илүү Монголд хортой.

Avatar

Зочин 2019-10-31 103.229.120.147

Гое хэллээ естой унэн

Avatar

Зочин 2019-10-31 203.217.139.227

Нямдорж хариуцах чстой
Энэ асуудлын хариуг Хууль зүйн яамыг насаараа толгойлсон сайд НЯМДОРЖ-оос асуултай
Хууль дүрэм журам ГУУЛЬ болсныг гадаадынхан сайн мэдэж байна даа

Avatar

bold 2019-10-31 202.55.191.205

nadad ugsun surgamj bolloo geech

Avatar

Зочин 2019-10-31 66.181.183.103

Бидэнд надад өгсөн сануулга гээч та нарын ургашгүй ажлын үр дүн

Avatar

зочин 2019-10-31 202.126.89.59

Ямар ч байсан танай улсад буудал дотроос бизнесээ хийх нь амархан, хууль дүрэм нь ч ядмагхан гэдгийг наадуул чинь судлаад мэдчихсэн байгаашт. Онлайн үйлчилгээ, бизнесийг гадна дотны аж ахуйн нэгж, том компаниуд хийж л байгаа. Энэ улс тэрнээс нь татвараа ч авч чадахгүй сууж байна даа.

Avatar

Зочин 2019-10-31 202.21.124.22

Тагнуул ажлаа хийж байгаад талархаж байна. Монгол хятадуудад "эзлэгдсэн" байхад манай томчууд огт тоохгүй суугаа нь эмгэнэл. Одоо бүр мянга мянгаараа бүлэглэн гэмт хэрэг үйлддэг боллоо. Өмнө бүсийн аймгуудын мянгат малчид дийлэнх нь хятад болж монгол малчид зарц болох нь холгүй байна. ОДОО Л ҮҮН ДЭЭР МОНГОЛОО ХЯТАДУУДААС ХАГАС Ч БОЛОВ ЦЭВЭРЛЭЖ АВ. Тэгж чадаагүй Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ард түмний өмнө ял хүлээх ёстой шүү !!!

Avatar

zochin 2019-10-31 202.179.26.53

Хятад гээд л бөөн юм болох юм үндэсний аюулгүй байдал гэж ярьсан мөртлөө амьдрал хэрэгжихгүй энэ олон хилийн боомтуудаа хаагаач хуучин байсан боомтоороо бай л даа төрийн бодлого цэгцтэй баймаар байна. Хаанаас ийм их Хятад хүмүүс орж ирж Монгол улсыг доромжилж байна. Арайчдээ БНХАУ-ыг ийм соёлгүй ажиллагаа хийнэ гэж бодохгүй л байна.

Avatar

Zochin 2019-10-31 59.153.112.103

Ekh ornoo uchuukhench boddoggui GAKHAI

Avatar

Зочин 2019-10-31 66.181.167.210

Erdene Mongod daam baihad ene uls oron muu baihaas yahav

Avatar

Монгол 2019-10-31 64.119.19.211

Манайд хэрэглэж байгаа бүх компьютер, мэдээллийн технологийн хэрэгсэл угаасаа Хятадынх бгөөд бүгд бидний мэдэхгүй чиптэй байгаа. Манайд кибер аюултай тэмцдэг сайн байгууллага хэрэгтэй. Наад 800 хүн чинь юу ч биш шүү….

Avatar

Зочин 2019-10-31 203.91.115.244

Кибер аюултай тэмцэж чадаж байна уу гэдэг туйлын эргэлзээтэй асуулт болсон санагддаг. Асуудал гарахад хаа хаанаа манайд хамаагүй, хэрэг биш гэсхийгээд өнгөрдөг

Avatar

Зочин 2019-10-31 202.21.108.247

Хүүкийн засаг гарсанаас хойш тувт Хятадууд яллаа. Энэ засгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахгүй бол Хятадууд даам гарах нь тодорхой.

Avatar

Mongol 2019-10-31 59.153.112.103

Kharin ch khamgiin ikh Ekh ornoo bodson shiidver gargaj bgaa ZG. Chi kharin khen be?

Avatar

mgl 2019-10-31 202.179.11.230

Tanai nam, tanii demjdeg MANAN buruutai. Ene bol 30 jil Mongoliig dampuuruulsnii gor. Ard tumen bugdiig medej baina. Hedii chinee hudal yarina tudii chinee tom aldana.

Avatar

Zochin 2019-10-31 66.181.161.22

Unitel Skytel Mobicom gesen munge huulegch companiud uneheer hariutslagagui handaj baina ,nud chih bolj baih estoi shuu dee

Avatar

ЗОЧИН 2019-10-31 202.55.191.194

энэ их тэнэг хүн шүү

Avatar

zochin 2019-10-31 192.82.70.254

ene durakt man-g muutgakh saykhan zawshaan garaad bayarlaj ukhlee yu,

Avatar

zochin 2019-10-31 202.179.27.6

anchaaruulj zov l yrij ter Baasanchuu gischuun !!!, ter Enchtuvschin chudlaa bultreedel chi chiisen ajil odoo chariuuchlaga chulee

Avatar

zochin 2019-10-31 182.160.37.88

chamd tui ch hamaagui chi ugaasaa mongol ulsiin tuluu geh setgel baihgui shdee

Avatar

иргэн 2019-10-31 202.21.100.210

Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог байх нь зөв. УИХ-с сонгогдвол нэг намын ерөнхийлөгч гэж л ойлгогдоно. Эрдэнэ дэмийрэхээ боль. энэ саналаа татаач

Avatar

Зочин 2019-10-31 202.21.122.166

Хятадуудад визгүй зорчих эрх олгож байгаа юм байна лдаа. Энэ ямар үзэл санаа гэхээрээ ийм юм яриад суудаг хулгайч нар вэ.Хятадуудтай бид хэзээнээс чөлөөт бүс гэж найр тавьдаг болчихов.Эрт үеэс л Сэрэмжилж бай гэж өвөг дээдс маань захисан биш билүү. Чингис хааны үг байдаг байхаа Алтан улсаас ирэх тэр муу муухай бүхнийг мэддэг хардаг байсан байна. Хойч үедээ захисан үг нь ямар мэргэн байсан байнаа

Avatar

Зочин 2019-10-31 192.82.69.77

Боловсрол мэдлэг, хашир туршлага, ес зуйгуй хуухэлдэйнууд тер барьсны гор бух тувшинд илэрч бна!!! Терийн бодлого нь шинжлэх ухааны ундэслэлгуй, УИХ -гэж маанагуудын булэг болчихсон улс яаж хегжих юм бэ!

Avatar

ЭГҮҮЛЭН ТАТ 2019-10-31 202.21.108.136

ЭНХТҮВШИН ЧИ ТЭР ХУУЛИА ЭГҮҮЛЭН ТАТАХГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ ЯВАА БАЙТУГАЙ ИРЭХ НАСАНД ЧИНЬ ЦӨВТЭЙ ШҮҮ. ЧИНИЙ УРДААС АВСАН ХЭДЭН ТӨГ ЧИНЬ ЧАМД ЕРДӨӨ Ч ТУС БОЛОХГҮЙ ХОР БОЛНО ГЭДГИЙГ ЭРТХЭН УХААР. ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ БҮСГҮЙ БИД АМЬДРАНА, ХАРИН ТУСГААР ТОГТНОЛГҮЙ БОЛ …

Avatar

ЛУЙВАРЧИН 2019-10-31 103.111.68.3

ЭРДЭНЭЭ ГЭЖ ОЛОН ХҮНИЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨӨР ТОГЛОЖ ХАНДГАЙТЫН АМ. ЭНЭ АРДЧИЛЛЫН ОРДОН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АН-ЫН БАЙР ГЭЭД ОЛОН БАЙР САГСАН БӨМБӨГИЙН ЗААЛУУДЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГИЙГ АРИЛЖААНЫ БАНКИНД БАГА ХҮҮТЭЙ БАЙРЛУУЛЖ ҮНЭНДЭЭ БОЛ НИЛЭЭД ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙРЛУУЛЖ ЗӨРҮҮГ НЬ АВЧ ЭДГЭЭР ОРДОН БАЙГУУЛАМЖУУДЫГ БАРЬСАН ЛУЙВАРЧИН. ҮҮНИЙГ УЛСТӨРЧИД БҮГД МЭДДЭГ МӨРТЛӨӨ ХЭН Ч ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ БОЛСОН ЦАГ ДАА. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ЮМ ШҮҮ ДЭЭ. ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ АРДЧИЛАЛ .

Avatar

Отгоо 2019-10-31 66.181.161.7

Ерөнхийлэгчийг ард түмнээс согох хамгийн зөв 76 юу юм бэ сохор доглон дүлийн юуч хийж чаддагүй хүмүүс эд нарт мон итгэх үү ард түмэн

Avatar

Зочин 2019-10-31 195.46.106.44

Яасан эхэмсэг дүртэй энд тэндээс сонссон хэд хэдэн өгүүлбэрээ шүлэг муухан цээжилсэн хүүхэд шиг унших юм.Яг өөрийн цээжний гүн сэтгэлгээнээс гарч байгаа үг нэг ч алга.Нэг ярилцлага өгсөн болж, нөгөө нь авсан болж хэнд ч хэрэггүй цаг цаас үрсэн худлаа хэлбэрээ засвал яадаг юм бэ.

Avatar

Зочин 2019-10-31 202.131.245.243

…Урвасан хулгай Эрдэнэ ванг Уухай хийгээд дарцгаая аа…

Avatar

Зочин 2019-10-31 202.131.245.243

"800 хятад иргэний асуудал AHyc намд өгсөн маш том дохио. Дахин гэнэдэж, баригдахгүй ээ." Эрдэнэ ван

Avatar

МАРАЛ 2019-10-31 66.181.166.213

Цагдаагийн албан хаагчид саЙН АЖИЛЛАЖ…эНЭ ОЛОН х***а ХӨДӨӨ НУТГААР ТАРСАН ДАА

Avatar

Зочин 2019-10-31 66.181.161.100

энэ худлаа гараа

Avatar

Зочин 2019-10-31 202.70.37.2

Гар утас баоьдаг хүн нь Монголын хүн амаасаа хэд дахин олон болчихсон.УБИС ын автобусны буудал дээр ширээн дээр ноүтбөүк тавьчихаад Мобикомын сим зараад сууж байгаа 2 хүн бна.Ингэж гудаманд зарахаар хэн ч авна.я
СИМ ЭЭ 3000 р зарж байвал хэн авах нь хамаагүй асуудал болж

Avatar

Zoch 2019-10-31 192.82.73.100

Enhtuvshin vizgui zorchihiig uriallaa. Enenees uur doromjlol haa baihav !!!!!herevee batlagdval Mongolchuud bosno doo.Amidrah soniin bish b.no

Avatar

Ө. ЭНХТҮВШИН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУУЛИА ЭГҮҮЛЭН ТАТАХЫГ ШААРДАЖ БАЙНА 2019-10-31 64.119.24.100

Ө. ЭНХТҮВШИН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУУЛИА НЭН ДАРУЙ ЭГҮҮЛЭН ТАТАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-10-31 124.5.146.28

За тарган гахай минь. Харин ч эзэнтэй тулдаа энэ олон хужааг барилаа. Танай ардчилсан х***а нам байсан бол юу ч хийхгүй ах дүүсээ хамгаалж өөгшүүлж батүүл бааөар нар чинь уучлалт гуйгаад бүүр баллах байсан. Тарвагадорж байсан бол яанаа.

Avatar

иргэн 2019-10-31 192.82.66.152

Үнэнг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж яасан үнэн үг бэ.Монгол улс ингээд л хөгжилгүй гадны хүмүүсэд хуульгүй дураараа аашлахад хамгийн амар газар гэж ойлголттой тэр хүсэл зоригоо биелүүлдэг газар болоод л байх нь зөв болж байна уу энэ сонин сэтгэгдэл бичээд байгаа хүмүүсээ.Монгол улсаа гэсэн сэтгэлтэй хүн ховор болсон нь энэ үйлдлээс илт харагдаж байгааг мэдэрч ухаарч хариуцлагатай хуулиа дээдлэдэг болоосой эрх мэдэлтэнгүүд түүний гар хөл бологсод.

Avatar

үү 2019-10-31 103.26.194.118

хонц хонцдоо дургүй хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг юм Эрдэнээ эрхтэн буц

Avatar

Amar 2019-10-31 182.160.34.114

8 сараас мөрдсөн гээ биз дээ.ТЕГ харин ч сайн ажилласан. Харин энэ Эрдэнэ хувалз мэтийн МАНАН-гын гишүүдийн идсэн уусныг нь хурааж, зохисон шийтгэлийг нь оногдуулан үлдэгсдэд нь үлгэр бас сургамж болгож, авилгалаас салж, Саарал өнгөө солимоор байна шүү.

Avatar

Зочин 2019-10-31 103.229.120.81

БАТЗАНДАНГИЙН АХ ГЭЭД ИЛ ТОД ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮДЭЭ. НЭГ БОЛ ТЭР ГҮТГЭГЧИЙГ ШИЙТГЭ.

Avatar

БГД 2019-10-31 103.9.90.50

Яриад улс төржөөд байлгүй ажлаа хийцгээ дарга нараа

Avatar

Зочин 2019-10-31 180.149.93.14

Эрдэнэ зүгээр илүү л байна. Та нар шиг таван цаасны төлөө эх орноо худалдаж амьдарч байгаа адгийн шаарнуудын тарьсан балга. Та нарыг өрөөндөө худлаа царай гаргаад том том юм ярьж суухад чинь тагнуул цагдаагийн хэдэн зуун залуучууд харин ч ажлаа сайн хийж байгаа. Хууль хяналтын байгууллагын цалинг хар. Зээлнээс зээлийн хооронд гүйгээд өргөсөн тангараг, төрсөн нутгаа бодож ажиллаж байгаа хүмүүсийг чи ингэж хэлэх эрхгүй шүү. Улсаа худалдаж байгаа нь чи болохоос биш цагдаа, тагнуулийнхан биш шүү.

Avatar

zochin 2019-10-31 202.21.117.34

erunhiilegchiig ard tumnees shuud songoh ystoi.ih hyrlaas songolvol haaraat bolno shd

Avatar

Равдан 2019-10-31 64.119.25.124

Энэ үйл явдлаас харахад Гадаад яам, ,Тагнуул,Цагдаагийн байгууллага ажлаа маш хангалтгүй хийж байгаагийн нотолгоо юм.Хэрэв Хүрэлсүх худлаа лоозон дэвшүүлээгүй л юм бол Нямдорж, Цогтбаатар, Гэрэл, Баатаржав,Мөрөн нарт хариуцлага тооцож нэн даруй огцруулах ёстой.Хэрэв чадахгүй бол Хүрэлсүхийг өөхийг нь ОГЦРУУЛ……

Avatar

Зочин 2019-10-31 202.55.188.86

Харин ч сайн ажилсан байна. 8-р сараас л хяналтаа хийж байсан байна.

Avatar

бодлын хулгайч 2019-10-31 66.181.167.53

30 ХОНОГИЙН ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ӨНӨӨДӨР БИШ ДАРАА БҮР НУХАЦТАЙ АВЧ ХЭЛЭЛЦЭЭД ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ НЬ БҮРДҮҮЛЖ БАЙЖ ХЭЛЭЛЦЭХГҮЙ БОЛ УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛ ЗАНАЛ ӨРТӨХ АЮУЛ БАЙГААГ САЯЫН ҮЙЛ ЯВДАЛ ХАРУУЛЛААА. ЭНХТҮВШИНГ ХУУЛИА ЭРГҮҮЛЭН ТАТНА ГЭДЭГ ИТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ МОНГОЛ ХҮН ЮМ БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж