Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, дүүргийн шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих зорилгоор шалгалт явуулах бүрэлдэхүүн, хуваарийг Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар баталсан.
Үүний дагуу Сүхбаатар дүүрэгт Ажлын хэсгийн ахлагч, дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, НММГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг, НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Н.Батзогсох, НАБТГ-ын хэлтсийн дарга Ц.Цолмон, НОБГ-ын ахлах мэргэжилтэн Р.Мөнхбат, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч У.Ганзориг нар хяналт шалгалтын ажлыг явуулж байна.
Өчигдөр 9, 11-16 дугаар хороодод ажилласан бол өнөөдөр 17-20 дугаар хороодод ажиллаж байна.
Ингэхдээ хороодод байгуулагдсан дэд штабуудын ажлын явцтай танилцаж, зөвлөмж чиглэл өгч, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна.
Мөн дүүргийн Шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүн хуваарийн дагуу 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой санал хүсэлт, дуудлага, зөрчил багасч байгаа сайн мэдээтэй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь албан хаагчдынхаа сайжруулсан түлштэй холбоотой мэдлэг мэдээллийг сайжруулах, иргэд, айл өрхөд зөвлөгөө мэдээллийг өгөхдөө чанартай, бодитой хүргэх үүднээс “Таван толгой түлш” ХХК-ний зөвлөх инженер н.Итгэлийг урьж, сургалт авлаа. Албан хаагчид нь Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар баталсан хуваарийн дагуу хороодын хэсгүүдэд 7 хоногт 2-оос доошгүй удаа ажиллаж хяналт тавих юм.
Эх сурвалж: СБД