Сэтгэл хямарсан үедээ кофе уухыг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Сэтгэл хямарсан үедээ кофе уухыг зөвлөжээ

Сэтгэл хямарсан үедээ кофе уухыг зөвлөжээ

Зарим хүмүүс кофег өдөрт литрээр уудаг бол зарим нь төдийлөн ойшоож хэрэглээд байдаггүй. Статистик судалгаагаар, хүмүүсийн 54 орчим хувь нь өдөрт дор хаяж гурван аяга кофе уудаг болох нь тогтоогджээ. Кофе ашигтай гэж үү, өдөр бүр кофе ууснаар хүний биед ямар өөрчлөлт гардаг талаар мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Кофе сэтгэл санааг өргөдөг

Судлаачид кофе нь сэтгэл санааг өргөх эерэг нөлөөтэй болохыг тогтоожээ. Үүнд түүнд агуулагдах кофеинийг "буруутгах" хэрэгтэй аж. Кофеин нь хүний тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрөлтийг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлдэг байна. Мэргэжилтнүүд кофег сэтгэл хямарсан үедээ уухыг зөвлөжээ. Мөн эрдэмтэд кофе нь амиа хорлох эрсдэлийг бууруулна гэж үзэж буй юм байна.

Ой санамжийг сайжруулна

Кофе нь ой санамжийг сайжруулахад тустайгаас гадна хөгшрөлтийг удаашруулах эерэг нөлөө үзүүлдэг байна.

Тамирчдын амжилтад нөлөөлдөг

Мэргэжилтнүүд тамирчдад кофе уухыг зөвлөжээ. Учир нь кофе тамирчдын үзүүлэлтийг сайжруулахад тусалдаг байна. Хэдийгээр кофег допинг гэж нэрлэх боломжгүй ч ялангуяа тэсвэр тэвчээртэйгээр дасгал сургуулилт хийхэд сайнаар нөлөөлдөг аж. Тиймээс урт хугацаанд дасгал хийхээс өмнө кофе уухыг зөвлөжээ.

Холестерины хэмжээг нэмэгдүүлнэ

Кофе нь тодорхой сул талуудтай. Хэрэв та өдөр бүр кофе уувал холестерины хэмжээ нэмэгдэх магадлалтай аж. Энэхүү ундаанд холестерол ихэсгэх хандлагатай кафестол гэх химийн бодис байдаг. Энэ нь эргээд зүрх судасны системд нөлөөлдөг байна.

Кофейний хэт их хэрэглээ толгой өвтгөнө

Кофе тогтмол хэрэглэсний улмаас сэтгэл түгшиж, тайван бус болох, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Кофейнд донтох тохиолдол түгээмэл бөгөөд түүний үр дүнд толгой өвддөг болдог байна. Иймд эрдэмтэд кофег хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Цусны даралт ихэсгэдэг

Цусны даралт ихсэх нь кофены сөрөг үр дагавар юм. Тиймээс бүх зүйлийн тунг тааруулах алтан дүрмийг баримталж, кофег зохистой хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: MEDIKFOR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж