“Саруул” захын гадна талбайд махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

“Саруул” захын гадна талбайд махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхэлж байна

“Саруул” захын гадна талбайд махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхэлж байна

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс “Саруул” захын гадна талбайд эхэлж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд энэхүү өргөтгөсөн худалдааг хамтран зохион байгуулж байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн бирж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн мал эмнэлгийн газар, хүнс, хөдөө аж ахуйн газар, Дорноговь, Орхон, Дархан, Архангай аймгуудын мал эмнэлгийн газрууд болон махаа зарж борлуулахаар ирсэн малчид, иргэд оролцлоо.

Өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Иргэд та бүхэн шууд малчны хотноос ирсэн гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан мах авахыг хүсвэл Сүхбаатар дүүрэгт байрлах “Саруул” захад хүрэлцэн ирж үйлчлүүлнэ үү.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж