Хонгконгийн тэмцэгчид жокерийн дүрийг бэлгэ тэмдэгээ болгов

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Хонгконгийн тэмцэгчид жокерийн дүрийг бэлгэ тэмдэгээ болгов

Хонгконгийн тэмцэгчид жокерийн дүрийг бэлгэ тэмдэгээ болгов

Нийгмийн тэгш бус байдал, гадуурхал, хүчирхийлэл хүнийг хэрхэн өөрчилж, хүний сэтгэл санаа эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг харуулсан “Жокер” кино кино сонирхогчдын дунд асар их хүлээлт үүсгэж, нээлтээ хийсэн даруйдаа хамгийн өндөр ашиг орлого олсон кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн билээ.

Тэгвэл засгийн газар, эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэн хэдэн сарын турш цөхрөлтгүй тэмцэж буй Хонгконгийн тэмцэгчид өөрсдийгөө тус киноны үйл явдал өрнөж буй Готам хотын иргэдтэй адилхан амьдарч байна гэж үзэж байгаа бололтой. Хэдийгээр ХОнгконгийн засгийн газраас олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр нүүрээ халхалсан баг зүүхийг хориглоод байгаа ч тэмцэгчид жокерын баг зүүж зарим нь бүр жокер шиг нүүрээ будан жагсаалд оролцож байгаа аж. Гэхдээ жокерыг бэлгэ тэмдэгээ болгон тэмцэж байгаад дургүйцэх иргэд ч олон байгаа гэнэ.

Хонконгод болж буй эсэргүүцлийн жагсаал цуглааныг гэрэл зургийн хальснаа буулгаж байгаа гэрэл зурагчин Дикон Луи “Жокер кинон дээр гардаг Готам хотын иргэдийн хувьд уур бухимдал, сөрөг сэтгэл хөдлөлөө зохистойгоор илэрхийлэх боломж байгаагүй. Цөхрөлөөс л болж Жокер галзуурч, тэсгэл алдсан байх" хэмээн ярьжээ.

 

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж