Монгол эмэгтэйг ОХУ-аас албадан буцаажээ | News.MN

Монгол эмэгтэйг ОХУ-аас албадан буцаажээ

Монгол эмэгтэйг ОХУ-аас албадан буцаажээ

Монгол эмэгтэйг ОХУ-аас албадан буцаажээ

ОХУ-ын Цагаачлалын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсоны дараа шүүхийн шийдвэрээр Томскийн Удирдлагын систем, радиоэлектроникийн улсын их сургуулиас хасагдсан монгол эмэгтэй, Томскийн политехникийн их сургуульд суралцаж байсан пакистан оюутныг эх оронд нь албадан буцаасан байна.

Энэ оны аравдугаар сарын эхээр ОХУ-ын Дотоод хэргийн яамны Томск муж дахь Цагаачлалын албаны ажилтнууд Пакистан болон Монгол Улсын иргэний ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух эрх бүхий визний хугацаа нь дууссаныг илрүүлжээ. Пакистаны оюутны визийн хүчинтэй хугацаа 2019 оны есдүгээр сард дууссан байна. Монгол Улсын иргэний хувьд 2018 оны долдугаар сард дуусгавар болж, өнгөрсөн жил сургуулиасаа хасагдсан ч эх орон руугаа буцалгүй Томскт амьдарч байсан нь тогтоогджээ.

Тэдэнд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл нь дууссан үндэслэлээр, Захиргааны зөрчлийн тухай хуулийн 18.8-д заасны дагуу хэрэг үүсгэн, Ленинский дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар тэднийг албадан гаргаж, тус бүрийг 2000 рубльтэй тэнцэх хэмжээний захиргааны торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.

Шүүгчид Пакистаныг ОХУ-ын Толмачево нисэх онгоцны буудалд хүргэж, албан ёсоор хилийн албаныханд хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсын иргэнийг Новосибирск-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Эрхүү хүртэл хүргэж, хилийн албаныханд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: NIATOMSK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-30 202.21.110.38

Шүүгчид Пакистаныг ОХУ-ын Толмачево нисэх онгоцны буудалд хүргэж …

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Наадах чинь угаасаа Хаант Орос улсын төрийн сүлд шүү дээ, одоо алх хадуур таван хошуу чинь ганцхан улаантан Xятадын л сүлд болсон

Avatar

321321 2019-10-30 202.21.108.239

ОХУ нээх хаант засагтай улс юм шиг сүлд нь бөөн титэм зүүсэн бүргэдүүд. Эсүүл Путин дарга ОХУ-н хаан н юмүү кккк

Avatar

Туяа 2019-10-30 96.73.78.91

Хун юм болгохоор бас санааа зовно ооо хичээл дээр унтахааасааа тэгээд хичээлэээ таслаад байрандаа унтдаг болсон удахгуй тасалсан цаг дээд хэмжээнд хурч сургуулиасаа хасагдсан даа. Дараа нь хэдэн жилийн дараа мороодолдооо хурч амжилтанд хурсээн хуухдээ ойлгож юу хусээд байгааг нь мэдэж байж л сонголтыг нь хийлгээрэй.

Avatar

Туяа 2019-10-30 96.73.78.91

Хуухдэээ сонирхдоггуй дийлэхгуй сургуульд нь шахаж бууу оруулаарай эцэг эхчууд минь!!! Би социализмын уед 10 жил тогсож байсан хун сэтгуулч болох хусэлтэй ходооний хуухэд байлаа, Сэтгуулчийн хуваарь ч ирсэнгуй микробиологийн хуваарь Орост сурахаар эцэг эхийнхээ шахалтаар авчихлаа даа, Ямар ч сонирхол байхгуй учир хичээл там болдог байлаа мэлхийний цусны эргэлт, цэцгийн дохиурны бутэц нойр хургэнэ уу гэхээс сонирхол татах юм юу ч угуй, Хичээл зааж байгаа багшийн эгц омноос хараад унтана ш дээ

Avatar

Ай даа, юу ч гэхэв. Аз жаргал дүүрэн нас 2019-10-30 202.21.100.210

Яг л үнэн дээ. Хүүхдээрээ л байж дээ

Avatar

Зочин 2019-10-30 202.126.88.151

Өөртэй чинь адилхан соц үед сурсан гарууд улсыг удирдаад хорлоод байнөө. Хэзээ 1 тонилж бид нар үзэх юм бган…

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Харлаж байгаад азаартчихаж дээ хөөрхийс, сохорсон биш завшив гэж харин ч зүгээр зүгээр, санаа бүү зов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж