Монгол эмэгтэйг ОХУ-аас албадан буцаажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэйг ОХУ-аас албадан буцаажээ

Монгол эмэгтэйг ОХУ-аас албадан буцаажээ

ОХУ-ын Цагаачлалын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсоны дараа шүүхийн шийдвэрээр Томскийн Удирдлагын систем, радиоэлектроникийн улсын их сургуулиас хасагдсан монгол эмэгтэй, Томскийн политехникийн их сургуульд суралцаж байсан пакистан оюутныг эх оронд нь албадан буцаасан байна.

Энэ оны аравдугаар сарын эхээр ОХУ-ын Дотоод хэргийн яамны Томск муж дахь Цагаачлалын албаны ажилтнууд Пакистан болон Монгол Улсын иргэний ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух эрх бүхий визний хугацаа нь дууссаныг илрүүлжээ. Пакистаны оюутны визийн хүчинтэй хугацаа 2019 оны есдүгээр сард дууссан байна. Монгол Улсын иргэний хувьд 2018 оны долдугаар сард дуусгавар болж, өнгөрсөн жил сургуулиасаа хасагдсан ч эх орон руугаа буцалгүй Томскт амьдарч байсан нь тогтоогджээ.

Тэдэнд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл нь дууссан үндэслэлээр, Захиргааны зөрчлийн тухай хуулийн 18.8-д заасны дагуу хэрэг үүсгэн, Ленинский дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар тэднийг албадан гаргаж, тус бүрийг 2000 рубльтэй тэнцэх хэмжээний захиргааны торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.

Шүүгчид Пакистаныг ОХУ-ын Толмачево нисэх онгоцны буудалд хүргэж, албан ёсоор хилийн албаныханд хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсын иргэнийг Новосибирск-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Эрхүү хүртэл хүргэж, хилийн албаныханд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: NIATOMSK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж