Москвад хамгийн чанартай зам байна

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Москвад хамгийн чанартай зам байна

Москвад хамгийн чанартай зам байна

ОХУ-ын Үндэсний Статистикийн хороо Оросын замуудын чанарын үзүүлэлтүүдийг гаргасан байна. Уг үзүүлэлтээр хамгийн сайн, чанартай зам Москва хот болон Москва мужид байгаа ажээ.

2018 оны үзүүлэлтээр Москва хот болон Москва мужийн замууд нормативт шаардлагын 97 хувийг хангасан байжээ.

Үүний дараа Ханты-Мансийскийн автономит тойрог /нормативийн шаардлагын 84,5 хувийг хангасан/, Ставрополийн хязгаар /74,9 хувийг хангасан/, Красноярскийн хязгаар /71,4 хувийг хангасан/, Ингушет /70,4 хувийг хангасан/ оржээ.

Харин хамгийн муу, чанаргүй зам Марий Эл /нормативийн дөнгөж 1,4 хувийг хангасан/, Саратов муж /9,9 хувийг хангасан/, Халимагт /11,8 хувийг хангасан/ байгаа ажээ.

Замын гадаргуугийн тэгш гөлгөр байдал, хучилтын бат бөх байдал, зууралдах байдал, үзэмж гэх зэрэг үзүүлэлт нормативт шаардлагад багтдаг.

Нийт дүнгээр Оросын замуудын 42,4 хувь нь нормативт шаардлагыг хангасан байгаа юм. Сүүлийн 10 жилийн байдлаар Оросын замуудын норматив хангасан үзүүлэлт таван хувиар дээшилжээ

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж