ОХУ: Тээшийн шалгалтыг мэдэгдэхгүйгээр хийдэг болно

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

ОХУ: Тээшийн шалгалтыг мэдэгдэхгүйгээр хийдэг болно

ОХУ: Тээшийн шалгалтыг мэдэгдэхгүйгээр хийдэг болно

Онгоцны буудлын тээшийн шалгалтыг зорчигчдод чирэгдэл, төвөг учрууулалгүйгээр хийдэг төхөөрөмжийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа Оросын "Научно-исследовательского института дальней радиосвязи" /Алсын зайн радио холбооны судалгаа шинжилгээний хүрээлэн/-гийн ерөнхий захирал Кирилл Макаров РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

"Зайнаас тандах ажлын судалгаа одоо ид хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд бид онгоцны буудлууд дахь тээшийн шалгалтыг зорчигчдод мэдэгдэлгүйгээр хийх боломжийг судалж байна. Тээшт хилээр нэвтрүүлэхэд хориотой эд зүйлс, бодис байгааг цаг тухайд нь шуурхай хянах боломж бий болох юм” хэмээн Кирилл Макаров хэллээ.

Онгоцны буудал болон төмөр замын вокзалуудад зорчигчдийн тээшийг одоо рентгэн туяагаар шалгадаг. Рентген туяа нь хүний бие организм бүрэн хоргүй биш юм. “Харин бидний судалгаа амжилттай болбол хүний биед ямар нэг хор үзүүлэлгүйгээр тээшийг шалгана” хэмээн тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж