Хойд нутгийн Сибирт цаг агаар хүнд, өвөлдөө хэд хэдэн удаа цочир хүйтэрдэг. Энэ хүйтнийг амьтад, ялангуяа тэжээвэр амьтад бол хүндхэн байдалтай давдаг гэнэ. Сибирт гэрийн тэжээвэр амьтад хөлдөх, үхэх энгийн л үзэгдэл элбэг тохиолддог. Харин савраа хөлдөөсөн нэгэн муур эзнийхээ ачаар цоо шинэ хөлтэй болжээ.
Рижик хэмээх энэ бяцхан муур Томск хотод цаг агаар огцом хүйтрэхэд дөрвөн хөлөө хөлдөөж, тайруулахаас өөр аргагүй болжээ. Харин түүний эзэн бууж өгөхийг хүсээгүй бөгөөд Новосибирскийн эмнэлэгт хандаж түүнд хиймэл хөл хийлгэж болох эсэхийг судалж эхэлжээ.
Азаар Новосибирскэд цахим томограф болон гурван хэмжээст хэвлэгчийн тусламжтайгаар цоо шинэ хөлтэй болсон байна. Түүний шинэ хөл нь титаныг ястай нь залгаж, яс, арьстай нийлэх хэсэг нь харьцангуй зөөлөн бөгөөд тойрч төлжихөд тохиромжтой байдлаар хийгдсэн гэнэ. Рижик шинэ хөлдөө дасч, хурдан хугацаанд алхаж сурчээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: purrworld.com
Холбоотой мэдээ