Невада мужийн Доуглас хотын мал эмнэлгийн үүдэнд нэгэн өглөө маш том үсэн бөмбөлөг үлдээгээд явсан байжээ. Эмнэлгийн ажилтан Лиз Бигович болон түүний нөхөд бүгд л энэ их үсэн дунд ямар өрөвдөлтэй амьтан байгааг гайхацгааж байжээ. Тэд бүгд энэ бол үсэн бөмбөлөгийг нохой хэмээж байсан боловч үнэндээ муур байжээ. "Түүнийг хайрцагтай нь авчирсан болохоор бид хамаагүй эргүүлж харахаас болгоомжилж байв" хэмээн Лиз өгүүлжээ.
Муур хэт их үсэндээ орооцолдоод хөлөө ч хөдөлгөж чадалгүй хоригдсон бөгөөд хөдөлгөөний дутагдлаас болоод их жин нэмсэн байжээ. Эмч нар үсийг нь тайрч авахад нэг бүтэн хогны уут дүүрэн буюу 2 килограмм үс гарчээ. Муур дрэдлок болчихсон үснийхээ ачаар Боб Марли гэх нэртэй болжээ.
Мужийн эрх баригчид Бобын өмнөх эзнийг хайж байгаа гэнэ. Түүнийг амьтны асрамжийн газарт авчирч байгаа камерийн бичлэг үлдсэн ч хэн гэдэг нь нарийн харагдахгүй байгаад нутгийн цагдаагийн газар ард иргэдийн тусламжтай түүнийг эрэн сурвалжилж байна. Бобын хуучин эзнийг олж авах шалтгаан нь зөвхөн Боб Марлид муу хандсаных нь төлөө биш, тэр гэрт өөр олон Бобтой адил хүнд нөхцөлд амьдарч байгаа амьтан байж магадгүй гэсэн сэжиг юм.
Үсээ засуулаад хөөрхөн болсон Боб Марли хэдхэн өдрийн дараа сайхан гэр бүлтэй болсон гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: purrworld.com
Холбоотой мэдээ