УИХ-ын Тамгын газар архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт “маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газар архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт “маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ

УИХ-ын Тамгын газар архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт “маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын дагуу улс орон даяар зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т Улсын Их Хурлын Тамгын  газар хамрагдаж, амжилттай дүгнэгдэв.

Улсын үзлэгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Төрийн албаны зөвлөлийн референт Ц.Галбадрах, Архивын ерөнхий газрын ахлах байцаагч Д.Батжаргал, байцаагч Ч.Лхагвадорж, Үндэсний төв архивын зааварлагч-арга зүйч Ө.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газарт явуулж дүгнэсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газар улсын үзлэгт бэлтгэх зорилгоор Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 319 дүгээр захирамжаар “Улсын үзлэгт бэлтгэх комисс”-ыг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан улсын үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулж ажилласан байна.

Улсын Их Хурлын Тамгын газарт “Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл хяналт”, “УИХ-ын архивыг бүрдүүлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалалт хамгаалалт”, “Архивын баримтын мэдээллээр үйлчлэх”, “Цахим архив бүрдүүлэх” ажил холбогдох хууль, журам, заавар, стандартын дагуу явагдаж байгааг улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтдээ онцлоод архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах талаар удирдлагын зүгээс идэвхи санаачлагатай ажилласан тухай дурдаж, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг хүргүүлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т үндсэн 4 үзүүлэлтийн дунджаар 95,8 хувь буюу “маш сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж